Цахим спортод дэлхийн чансааг тогтоодог хоёр платформ бий. Үүний нэг нь HLTV юм. Монгол Улсын “MongolZ” багийнхан түүхэндээ анх удаа HLTVийн чансаагаар дэлхийд нэгдүгээрт жагслаа. Counter strike хоёр төрлийн дэлхийн чан сааг тогтоогч HLTV-ээс өчигдөр багуудын жаг саалтын ши нэ эрэмбийг танилцуулахад “MongolZ”ийнхон нийт 896 оноотойгоор Францын “Vitality” багийн өмнө бичигдэв. “Дэлхийн цом”-ын тэмцээнд аваргалсан, BLAST Bounty болон FISSURE Playground 2 тэмцээнд дэд байрт шалгарсан нь тэдний амжилтад ийнхүү нөлөөлжээ. Багуудын чансааг долоо хоног бүр шинэчлэн гаргадаг бөгөөд “Vitality” өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш анх удаа ухарч байна.
Ташрамд дуулгахад, хэдхэн хоногийн өмнө “MongolZ” багийнхан “Valve”-аас гаргадаг VRS чансааны жагсаалтаар мөн дэлхийд нэг дүгээрт эрэмбэлэгдсэн билээ . “MongolZ”-ын тоглогчдыг дэлхийн цахим с портын мэргэжилтнүүд Ази тивийн орнуудаас хамгийн хурдтай өсөн дэвжиж буй багийн нэг хэмээн дүгнэдэг
2025 оны хагас жилийн байдлаар Esport-ыг сонирхогч 640 гаруй сая үзэгч тэдний тоглолтуудыг Twitch, YouTube, HLTV зэрэг платформаар шууд үзжээ. Монголын багийн оновчтой , хурц буудалтыг гадаадын фэнүүд нь “Монголын зорилго ” хэмээн нэрлэдэг аж . Харин шүүмжлэгчид нь “Тэд сул бус өрсөлдөгч”, “Түрүүлэх боломжтой баг” хэмээдэг байна.