
“WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж болон Каталонийн улс төрчид мөн бусад хоригдлууд цар тахлын үеийн шоронгийн нөхцөл байдалтай холбоотойгоор НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелетэд хамтын захидал илгээжээ. Энэ тухай Лхагва гарагт Каталонийн үндэсний чуулган өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Захидалд "Энэхүү тахлын үеэр хоригдлуудыг бөөнөөр нь цагдан хорьж байгаа нь тэдний амь нас, эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулж байна" гэжээ. Мөн цагдан хорих байгууллагуудын эрүүл ахуйн төвшин доогуур, эрүүл мэндийг хамгаалах нөөц хомстолтой, хоригдлуудын тоо хэт их байгааг онцолжээ. Эл захидалд Ассанжаас гадна 2017 оны салан тусгаарлах бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулахад оролцсон хэрэгт буруутгагдан хоригдож байгаа Каталонийн засгийн газрын гишүүд байсан хүмүүс болон бусад улс оронд ял эдэлж байгаа идэвхтнүүд гарын үсэг зурсан байна.