
Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нийслэлийн төвийн зургаан дүүргийн айл өрхүүдэд суурилуулах ажил бүрэн дуусчээ. Нийтдээ 165 мянган ширхэг төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулсан аж.

