
УОК-оос тусгай үүргийн онгоцоор гурван удаа нислэг хийх шийдвэр гаргасан.
Эхний онгоц болох Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр өнөөдөр долоон улсаас нийт 276 иргэн эх орондоо ирлээ.
Уг онгоц Сөүлээс 17:42 цагт хөөрч, Чингис хаан олон улсын нисэх буудалд 20:41 цагт газардлаа.
Эхний нислэгийг өнөөдөр хийсэн бол тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 271, тавдугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд 263 иргэн эх орондоо ирэх юм.