
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бельги улсаас ирсэн Ховдын иргэнд шинж тэмдэг хөнгөн илэрсэн бөгөөд орчин тойрондоо халдвар тараагаагүй учир иргэд тайван байх хэрэгтэй. Тухайн иргэн өөрийгөө халдвар авснаа мэдээгүй байж болох юм. Нийт 3 онгоцоор 800 гаруй хүний шинжилгээг хийгээд явж байна. Нийт 40 гаруй сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан ажиглаж байгаа.
Коронавирус туссан иргэд ихэвчлэн маш хөнгөн шинж тэмдгээр илэрч байгаа. Ховд аймгийн иргэнд ч гэсэн шинж тэмдэг хөнгөн, зовуурьгүй илэрсэн учир эмнэлгийн байгууллагад хандаагүй байна" гэв.