
Covid-19 цар тахалтын улмаас Японд улсад зарлагдсан онцгой байдал энэ сарын 31 хүртэл хугацаагаар сунгагдсантай холбогдуулан Сумо бөхийн холбоо 5-р сарын башёг цуцлахаар төлөвлөж байна. Өмнө нь тус холбоо уг тэмцээнийг хоёр долоо хоногоор хойшлуулж, тавдугаар сарын 24-с эхлүүлэх шийдвэрийг өмнө нь гаргаад байсан юм. Гуравдугаар сард зохион байгуулсан өмнөх башёг түүхэнд анх удаа танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулсан билээ. Сүмо бөхийн башёг 2011 оны хавраас хойш анх удаа цуцалж байгаа аж.