
Баянгол дүүргийн зургадугаар хорооны Орчлон 51, 53, 40 дүгээр байрны оршин суугчдын хүсэлтийн дагуу хүүхдийн тоглоомын талбайг дүүргийн төсвөөр барихаар төлөвлөж газар чөлөөлөх ажил эхэллээ.

Энэ ажлыг дүүргийн Засаг даргын захирамжаар Газар зохион байгуулалтын алба гүйцэтгэж байна.

Тус 18 тоосгон граж, 1 төмөр контейнер нь зөвшөөрөлгүй бөгөөд эзэмшигчид нь мөн тоглоомын талбайтай болох саналыг дэмжиж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлхөд хамтарч ажиллалаа. 2018 онд тус хороонд 32 тоосгон гараашыг мөн буулгаж хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг дүүргээс хийж байсан юм.