
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 215 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 4 сая хүн өвчлөөд байна. Гуравдугаар сард нэг сая хүн өвдсөн байсан бол сүүлийн 40 хоногт гурван сая хүн нэмж өвчлөөд байна.
Манай улсад батлагдсан 42 тохиолдол бүртгэгдсэнээс 13 хүн эмчлэгдэн гарсан. Манай улсад 989 хүн ажиглалтад байна" гэж хэлэв.