
“Эрдэнэс-Тавантолгой” ХК2-аас хэвлэлийн бага хурал хийлээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хэлэхдээ "Ногдол ашиг тараана гэх мэдээллийг бараг жилийн өмнөөс мэдээлсэн. Гэтэл өнөөдийн байдлаар ердөө 425 мянган иргэн л хувьцааны дансаа банкны данстайгаа холбоод байгаа юм. Иргэд өөрсдөө хариуцлагатай баймаар байна.
Иргэдийн хувьцааны ногдол ашгийг чирэгдэлгүй олгох үүднээс бэлтгэл ажлаа хангаж, анхааран ажиллаж байгаа. Хувьцааны данс, банкны данс бүртгэлийн ямар нэг асуудалгүй иргэний ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд шилжүүлсэн.
2.512.000 иргэний мэдээллийг, бүртгэлийг хянаж цэгцлэх гэдэг цаг хугацаа шаардсан амаргүй ажил. Хувьцааны дансаа нээлгээгүй иргэний бүртгэл И-Баримт систем дээр байна уу. Банкны данс байна уу гэхчлэн нягталж, шалгаж байгаа. Иргэд хувьцааны дансаа нээлгэхэд анхаарч, хариуцлагатай байх хэрэгтэй" гэж хэллээ.