
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Улаан хад” гэдэг газар сумаас зүүн зүгт 31 км-т өглөөний 6 цаг 29 минутад 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Мөн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр тус сумын Төхөм багийн “Баян цагаан” гэдэг газар 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм.