“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ оны арваннэгдүгээр дүгээр сарын 1-нээс эхлэн ачаа тээврийн зарим тарифаа нэмэгдүүлэн мөрдөхөөр болсон байна. Тухайлбал, өнгөт, хар металлын тээвэр 20, нефть, нефтийн бүтээгдэхүүн, барилгын материал, өвс сүрэл, гэрийн хэрэглэл тээвэрлэх тариф тус бүр 10 хувиар өсчээ. Мөн олон улсын зорчигч тээврийн тарифыг швейцарь франкаас төгрөгт хөрвүүлэх ханшийг ирэх сарын 1-нээс 200-350 төгрөгөөр нэмж тооцохоор шийдвэрлэсэн байна.