
БНХАУ-ын Шанхай хотноо 29 улсын төлөөлөгчид өнгөрсөн пүрэв гарагт хуран цугларч, Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага (WAICO)-ыг үүсгэн байгуулах хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрийн дагуу тус байгууллага нь Шанхай хотод төвтэй, биедаасан, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулах юм.
Хэлэлцээрт БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, мөн ОХУ, Казахстан, Лаос, Пакистан, Индонез зэрэг 29 орны төлөөлөгч гарын үсэг зурснаар WAICO-г хамтран үүсгэн байгуулагчид болов.
WAICO нь НҮБ-ын дүрмийг чанд баримтлан, гишүүн орнуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хамтын эрх ашгийн үүднээс хүн төвтэй бодлого, чиглэлийг гол зарчмаа болгохоо мэдэгджээ. Шинэ байгууллагын гол зорилго нь хиймэл оюуны салбарын олон улсын хамтын ажиллагаа болон дэлхийн хэмжээний засаглалыг бэхжүүлэхэд оршиж байна. Түүнчлэн хиймэл оюуны технологийн аюулгүй, шударга, үр ашигтай байдлыг хангах, хүн төрөлхтний сайн сайхны төлөө эл салбарыг эрүүл, эмх цэгцтэй хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэхээ тус байгууллага онцоллоо.
Э.СҮЙЛЭН