Сэлэнгийн тариаланчид, ногоочид энэ сарын 5-ны байдлаар нийт 72167 га талбайгаас 56386 тн үр тариа, 600 га талбайгаас 1400 тн тэжээлийн ургамал, 2036 га талбайгаас 1109 тн тосны ургамал, 2467.7 га талбайгаас 34066 тн төмс, 1664.8 га талбайгаас 21114.7 тн ногоо хургаад байна.
Энэ нь үр тарианы 58.5, тэжээлийн ургамлын 9.6, тосны ургамлын 9.3, төмсний 86.3, хүнсний ногооны 80.1 хувийг хураасан гэсэн үг юм.
Өчигдрийн байдлаар ургац хураалт ямар нэг хүндрэлгүйгээр үргэлжилж байлаа. Өнгөрсөн хавар тус аймгийн тариаланчид нийт 196.8 мянган га талбайд тариалалт хийсний 153 мянган га талбайд үр тариа, 145 мянган га талбайд улаанбуудай, 7632 мянган га-д тэжээлийн ургамал, 36168 мянган га-д тосны ургамал, 2874 мянган га-д төмс, 2170 га-д хүнсний ногооны үр суулгасан аж.
Б.БАЙГАЛ