Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд болж байгаа билээ. Өглөө 10 цагт шүүх хурал эхэлмэгч Г.Маралмаа хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд улсын яллагч Д.Цолмон болсон хэргийн талаар уншиж, Т.Цогт, Г.Маралмаа нарт үүсгэсэн яллах дүгнэлтийг уншиж танилцуулжээ. Түүнд дурдсанаар гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу 15-25 жилийн хорих ял оноох аж.
Үүний дараа шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж унасан бөгөөд өдгөө есөн сартай жирэмсэн ба төрөх эцсийн хугацаа нь энэ сарын 20-нд юм байна. Тиймээс яаралтай түргэн тусламж 103-ын эмч нар ирж үзлэг хийн, Г.Маралмааг “Шүүх хуралд оролцох боломжтой, биеийн байдал хэвийн” гэх дүгнэлт гаргасан байна. Ингэснээр шүүх хурал хэвийн үргэлжлэхээр болж байна.