Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс санаачлан японд суралцахыг хүссэн хүмүүст зориулан танилцуулга, мэдээллийн яармаг зохион байгуулахаар болжээ. Японы ЭСЯ, Японы Оюутныг дэмжих байгууллага (JASSO), тус улсад их дээд сургууль төгсөгчдийн “JUGAMO”нийгэмлэг, JICA, МУИС-тай хамтран зохион байгуулж байгаа үзэсгэлэн яармаг аравдугаар сарын 10, 11-нд Монгол Японы төвд болох юм.
Энэ үеэр тус улсын боловсролын тогтолцоо, Засгийн газрын тэтгэлэг, нэр хүндтэй 12 сургуулийг танилцуулж, үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэнэ.