Эдийн засгийн тандалт судалгааны нэгж 80 орныг хамруулан улс орнуудын ахмадуудыг асрах байдалд дүн шинжилгээ хийсэн талаар BBC мэдээллээ. Ахмадад хамгийн ээлтэй орноор Их Британи шалгарсан бол Австрали, Шинэ Зеланд хоёр, гуравдугаарт жагссан байна.
Уг судалгаанд хөгжингүй орнууд төдийгүй Уганда тэргүүтэй хөгжиж буй орнуудыг ч хамруулсан аж. Эдийн засгийн тандалт судалгааны нэгжийн гаргасан уг жагсаалтад манай орон 28 дугаарт бичигджээ. Манай улс хүн амд ногдох өндөр настнуудыг асрах газрын тоо их гэсэн үзүүлэлтээр дээгүүр жагссан хэмээн мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Сонирхолтой нь "Панама, Чили, Уганда, Монгол улс дээгүүр жагссан атал Энэтхэг 67, Хятад 71-т бичигдсэн нь анхаарал татаж байна. Хөгжингүй, эдийн засгийн чадамжтай орнууд өндөр настны асуудалд анхаарал хандуулахгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм" хэмээн BBC онцолжээ.