АН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Ш.Түвдэндоржийг бүлгийн дэд даргаас чөлөөлжээ. Өнгөрөгч даваа гаригт ээлжит хуралдаанаараа Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбатыг улираан томилох шийдвэр гаргасан.
Бүлгийн хуралдааны үеэр Ж.Батзандан, Д.Ганбат нар өрсөлдсөн ч Хууль зүйн байнгын хороо эл асуудлыг хэлэлцэхэд одоогийн даргад өөр өрсөлдөгч гарч ирсэн нь Ш.Түвдэндорж.
Тэрбээр өөрийнхөө нэрийг дэвшүүлэн ганц хүний зөрүүгээр олонхийн санал авсан юм. Тиймээс бүлгийн шийдвэрийн эсрэг санал гаргасан нь түүнд хариуцлага тооцож, дэд даргын албанаас чөлөөлөх үндэслэл болжээ.
Б.УРАН