Өвөрхангай аймагт архи, согтууруулах ундаа худалддаг 358, түүгээр үйлчилдэг 64 цэг ажиллаж байна. Үүний 175 нь аймгийн төвд байдаг аж. 30260 хүнтэй энэ сумын 172 хүн тутамд архины нэг цэг ногдож байна гэсэн үг. Харин аймгийн хэмжээнд 266 хүн тутамд нэг цэг байгаа юм. Үүнийг гэр хорооллын айлуудад ундны ус түгээдэг худагны тоотой харьцуулахад дөрөв дахин олон гэнэ. Хууль тогтоомж байнга зөрчдөг, шаардлага биелүүлдэггүй 38 цэг тус аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг аж.