Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар орон даяар нэг сая мод тарих хөдөлгөөн өрнөж байна. Энэ хөдөлгөөнд Орхон аймаг нэгдэж, жилд 50 мянган мод тарихаар мэрийж байгаа аж. Үүний тулд энэ намрын мод тарих хугацаанд тус аймгийн аж ахуйн нэгжүүд тус бүр тав, иргэн бүр нэг мод тарих үүрэг хүлээжээ. Энэ сарын 10-11-ний бямба, ням гаригт аймагтаа мод тарих хөдөлгөөн өрнүүлж, хашааг гудамж, орчин тойрноо ногооруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүртгэн авч, хамгийн шилдгийг нь 20-нд шалгаруулахаар тогтжээ.
Тус аймаг тарьсан модныхоо тоогоор улсад эхний зургаад орж байгаа гэнэ. Өнгөрсөн хавар 40 мянган мод тарьсан орхончууд энэ намар 10 мянгыг нэмж суулгах юм байна.