Сингапурын The Lien Foundation буяны байгууллага, Их Британийн The Economist Intelligence Unit компани хамтран, дэлхийн улс орнуудын “Үхлийн чанарын чансаа”-г (The Quality of Death 2015) гаргалаа.
Энэхүү чансааг улс орнуудын эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж, ард иргэдийн мэдээлэл болон тухайн үндэстний үхлийн талаарх ойлголтыг судалсны үндсэн дээр эдгэрэшгүй өвчтэй хүмүүс, өндөр настнуудыг хэрхэн халамжилж байгаагаар нь дүгнэн гаргадаг.
2015 оны хамгийн чанартай үхэлтэй улсаар Их Британи тодорсон бол манай улс 80 орноос 28 дугаар байрт орж, өндөр амжилт үзүүллээ.
Судлаачид манай улсыг сүүлийн жилүүдэд хүнд өвчтөнд хөнгөвчлөх эмчилгээ хийх тасаг олныг барьж байгуулсан тул ийм дээгүүр байрт орсон гэж дүгнэжээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ