Алан хядах "Исламын улс" бүлэглэл Туркийн еврейчүүдийн сургууль, цэцэрлэг болон залуучуудын төвүүдэд халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа талаар тагнуулын албаны эх сурвалжууд Их Британийн "Sky news" сувагт мэдээлжээ.
Тус сувгийн мэдээлснээр халдлага үйлдэхээр бэлтгэж байгаа тухай мэдээллийг өнгөрсөн долоо хоногт Туркийн өмнөд хэсэгт оршдог Газиантел хотоос баривчилсан зургаан исламын шашинтнаас авсан байна. Алан хядагчдын халдлага үйлдэх хамгийн өндөр магадлалтай газар нь Истанбул хотын Бейоглу дүүрэгт байрладаг, дэргэдээ сургууль соёлын төв бүхий еврей сүм байж магадгүй аж.
Тагнуулын албадын сурвалж "Халдлага яг хэдийд болох нь тодорхойгүй байна. Маргааш эсвэл ойрын хэд хоногт болж болзошгүй" гэж хэлснийг "Sky news" онцлон тэмдэглэжээ. Турк дэхь еврей иргэдэд анхааруулга өгсөн ба цагдаа нар аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.