Энэтхэг улсын эмч нар сайн дураар үзлэг, оношилгоо хийхээр Монголд ирээд байна.
Манай улсад элэгний өвчлөлөөр долоон хүн амиа алдаж байгаа судалгаа гарчээ. Тиймээс Энэтхэгийн хамгийн томд тооцогддог “Фортис” хувийн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг эмч нар энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд үнэгүй үзлэг хийж, зөвлөгөө өгч буй аж.
Тэд жилд 3-4 удаа өөрсдийн зардлаар ирж, ирэх бүртээ 200-300 хүнд зөвлөгөө өгөөд буцдаг. Одоогоор 100 гаруй монгол хүнийг энэ өвчнөөс салгаж, эмчилсэн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9400 0491 гэсэн утсаар авах бөгөөд дээрх утасны дугаарт хандан цаг авах боломжтой гэнэ.