Зарим бүсгүйчүүд хэрхэн амжилттай ажилладаг вэ гэдэг асуултын хариу нь ердөө л тэд өөрсдийн бие махбод болон оюун ухаанаа хэрхэн ашиглах ёстойгоо мэддэгт байдаг аж.
Тэгвэл өөрийн ажиллаж буй салбарынхаа оргилд хүрсэн, цойлж гарсан, бусдаас хол тасархай түрүүлсэн, зуу зуун хүний амьдралд нөлөөлсөн хүмүүсийн дунд нийтлэг 10 шинж байдаг аж.
Чи ер бусын амжилттай амьдрах бүсгүй мөн үү? Тэгвэл яг одоо ч, чи юу хийнэ, түүнийг бүх хүн даган дууриах болно. Үүнийг үргэлж санаж яваарай!
1. Бусдын амжилтаас аз жаргалыг мэдэр
Гайхалтай багийн нууц бол хамгийн авьяастай гишүүд нь бусдыг жаргалтай байлгахын тулд өөрийгөө золиосолж чаддагт оршино. Гайхалтай баг нь бусдад тусалдаг, хувийн зорилгоо хойш тавин багийн бүтээмжийг тэргүүнд үздэг, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарласан хүмүүсээс бүрддэг юм. Тийм хандлагыг хэн үлгэрлэж түгээдэг билээ? Чи шүү дээ. “Бусад ажилтнуудыг чинь аз жаргалтай болгох сонголтын төлөө чи өөрийгөө золиосолж чадах уу?” гэдэг асуултанд ер бусын амжилттай амьдрах хүмүүс “Тийм ээ” гэж төвөггүйхэн хариулж чадна.
2. Чи шинэ туршилт, туршлагыг зогсолтгүйгээр эрэлхийлдэг
Аливаа юмнаас амархан уйдаж, тасралтгүй шинийг эрэлхийлдэг зан чанараа буруу байдлаар ашигласан хүмүүс мөрийтэй тоглоом, хар тамхинд орох нь бий. Гэхдээ үүнийг “зэвсэг” болгож ашиглаж чадвал бүтээлч сэтгэлгээ рүү хөрвөх боломжтой. Хэрвээ чи адал явдалд дуртай, сониуч зангаа зөвхөн өөрийнхөө биш, бусдын төлөө гэсэн сэтгэлтэйгээ хослуулж чадвал түүхэнд бичигдэх томоохон үйлийн эзэн болох болно.
3. Чи ажил амьдралаа тэнцвэржүүлэх талаар боддоггүй — чи зүгээр л амьдралынхаа талаар боддог
Амжилтын төлөө зогсолтгүй тэмүүлдэг хүний хувьд ажил, амьдрал хоёрынхоо тэнцвэрийг хадгалах нь хэзээд боломжгүй зүйл байдаг. Яагаад гэж үү? Чиний амьдрал бол ажил, ажил бол амьдрал чинь шүү дээ. Гэхдээ давхар найзууд, хань ижил, үр хүүхдүүд чинь ч чиний амьдрал мөн. Энэ бүх зүйл нийлж байж чамайг хэн гэдгийг тодорхойлдог учраас чи ажил, амьдрал хоёрыг тусад нь салгаж чаддаггүй.
Ер бусын амжилттай хүмүүс ажлаа “жийх” биш, гэр бүлээ “оролцуулах” аргыг сэдэж олдог. Тэд өдөр бүрийн ажил хэрэгч хуваарьтаа хобби, тэмүүлэл, хувийн үнэ цэнэ, сонирхлоо ч бас шингээдэг. Хэрвээ тэгэж чадахгүй бол чи амьдарч чадахгүй байна гэсэн үг-чи зүгээр л ажиллаж байна.
4. Чи бусдыг маш сайн ойлгодог
Цоо шинэ зүйлийг бүтээгээгүй л бол, бизнесүүд ихэвчлэн байгаа хэрэгцээг хангах, байгаа асуудлыг шийдэх дээр тулгуурлаж байдаг. Өөрийгөө бусдын оронд тавих чадваргүйгээр тэрхүү хэрэгцээ, асуудлыг олж харна гэдэг боломжгүй зүйл юм. Энэ бол бизнесч эмэгтэйн гол шинж чанар. Ер бусын амжилттай хүмүүс үүнээс ч цааш нэг алхам ахиж, ажилтнуудынхаа оронд өөрийгөө тогтмол тавьж, тэдний юу хүсч байгааг бодолцдог.
5. Чамд өөрөө өөртөө батлах ёстой нэг зүйл бий
Маш олон хүн “бусдын буруу байсан” гэдгийг батлахын тулд хичээн ажилладаг. Тэд өөрийг нь бассан хэн нэгний өмнө бардам байх цаг мөчөө хүлээж суудаг. Энэ бол ажиллахад том түлхэц болдог хүчин зүйл мөн л дөө. Гэхдээ ер бусын амжилттай хүмүүс тэрхүү түлхэцийг гаднаас биш дотроосоо олдог юм. Хүсэл тэмүүлэл, үнэнч зориулалт бүр нь маш чухал нэгэн хүнд өөрийгөө хэн гэдгийг батлан харуулахад оршино. Тэр хүн бол ЧИ.
6. Чи хэчнээн их ажилласан ч бүтээмж чинь буурдаггүй
“Судалгаагаар долоо хоногт 40-өөс дээш цаг ажиллах нь бүтээмжийг огцом бууруулдаг гэдэг нь тогтоогджээ”
Чиний хувьд энэ баримт үнэн үү?
Ер бусын амжилттай хүмүүс ухаалгаар ажилладаг ч өрсөлдөгчөөсөө ямагт илүү байхыг эрмэлздэг. Нэг ийм түүх бий. Роберт Кеннеди шөнийн хоёр цагт ажлаасаа гарч яваад өрсөлдөгчийнхөө байшингийн дэргэдүүр өнгөртөл гэрэл нь асаалттай байхыг харжээ. Иймд Кеннеди гэртээ харилгүй эргэж ороод, ахин ажиллаж эхэлсэн гэдэг. Хэзээд л биднээс илүү авьяастай, ухаантай хүмүүс хаа нэгтээ байдаг. Тиймээс л ер бусын амжилттай хүмүүс үргэлж илүүд шунан дурлаж байдаг. Тэд өөрийнхөө амралтад хайр найргүй ханддаг гэхэд болно. Товчхондоо тэд ухаалгаар, гэхдээ маш ихээр ажилладаг. Ингэж байж л агуу амжилтыг бүтээнэ шүү дээ.
7. Чи мөнгийг шагнал биш хариуцлага гэж ойлгодог
Ер бусын амжилттай хүмүүс мөнгийг өөрийнхөө хичээл зүтгэлийн хариу шагнал гэж бүрэн хүлээн авч чаддаггүй. Тэдэнд өөрт ирсэн мөнгийг ямар нэг байдлаар бизнесээ илүү сайжруулахад, бусад ажилтныг шагнан урамшуулахад, нийгэмдээ эргээд хэрэгтэй зүйл хийхэд зарцуулах хүсэл дүүрэн байдаг. Зөвхөн өөрийнхөө амьдралыг сайжруулахад биш бусдын амьдралыг ч дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахыг хүсдэг гэсэн үг. Хамгийн чухал нь, тэд үүнийгээ чимээгүй, даруухнаар хийдэг.
8. Чи өөрийгөө онцгой нэгэн гэж боддоггүй
Сошиал медиа ертөнцөд хүн болгон л өөрийнхөө PR менежер болж чадна. Одоо үед өөрийгөө магтуулж, олны анхаарлыг татах маш хялбархан болсон. Гэхдээ ер бусын амжилттай хүмүүс үргэлж өөрийгөө магтуулах гээд байдаггүй. Тэд өөрийн амжилтаа хүсэл зорилго, гүйцэтгэл, тууштай байдлын үр дүн гэж үздэг бөгөөд гайхалтай ажилтнууд, хувь тавилангаас олгосон аз завшааны оролцоог ч бас мартдаггүй. Ер бусын амжилттай хүмүүс хэдий салбарынхаа оргилд хүрсэн байсан ч өөрөөсөө илүү гэж боддог нэгнээсээ зөвлөгөө хүсч, хичээсэн нэгнийг магтсаар явдаг, учир нь...
9. Чи амжилт бол түрхэн зуурынх, харин ёс суртахуун, хүндлэл бол үүрдийнх гэдгийг мэддэг
Ажилтнуудынхаа цалинг нэмж, боломжийг өргөсгөх нь маш чухал. Гэхдээ хэчнээн их хэмжээний цалин, урамшуулал олголоо гээд өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлийн сэвийг нөхөх боломжгүй. Ажилтнуудынхаа сэтгэл санааг хохироодог удирдагчтай байгууллагад тэнгэрт тулсан өндөр цалин амлаад ч амжилтгүй байдаг билээ. Ер бусын амжилттай хүмүүсийн ажилтнууддаа, үйлчлүүлэгчиддээ, харилцагчиддаа мэдрүүлдэг нэг чухал зүйл бол ёс суртахуун юм.
10. Тэд завсарлагатайгаар ажилладаг
Уламжлалт 9 -5 цагийн хооронд ажиллах хуваарь хүн бүрт тохиромжтой байдаггүй. Тэд завсарлагатайгаар буюу зарим ажлаа өдрийн цагаар, заримыг нь оройн цагаар амжуулдаг байна. Ажиллах цагийн хувьд ижил хугацаатай боловч, нэг дор биш, 2 хэсгээр ажилладаг байна.
Тэд завсарлагатайгаар ажилладаг
Уламжлалт 9 -5 цагийн хооронд ажиллах хуваарь хүн бүрт тохиромжтой байдаггүй. Тэд завсарлагатайгаар буюу зарим ажлаа өдрийн цагаар, заримыг нь оройн цагаар амжуулдаг байна. Ажиллах цагийн хувьд ижил хугацаатай боловч, нэг дор биш, 2 хэсгээр ажилладаг байна.
- See more at: https://segsgermaa.com/%D0%B0%D0%BC%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4-%D1%85%D2%AF%D1%80%D1%87-%D1%86%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0-%D0%B7%D3%A9%D0%B2-%D0%B7%D0%B0%D1%80%D1%86%D1%83%D1%83%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B3-%D1%8D%D0%BC%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D0%BD-%D1%88%D0%B8%D0%BD%D0%B6/#sthash.lzucC9MB.dpufТэд завсарлагатайгаар ажилладаг
Уламжлалт 9 -5 цагийн хооронд ажиллах хуваарь хүн бүрт тохиромжтой байдаггүй. Тэд завсарлагатайгаар буюу зарим ажлаа өдрийн цагаар, заримыг нь оройн цагаар амжуулдаг байна. Ажиллах цагийн хувьд ижил хугацаатай боловч, нэг дор биш, 2 хэсгээр ажилладаг байна.
- See more at: https://segsgermaa.com/%D0%B0%D0%BC%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4-%D1%85%D2%AF%D1%80%D1%87-%D1%86%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0-%D0%B7%D3%A9%D0%B2-%D0%B7%D0%B0%D1%80%D1%86%D1%83%D1%83%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B3-%D1%8D%D0%BC%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D0%BD-%D1%88%D0%B8%D0%BD%D0%B6/#sthash.lzucC9MB.dpuf