ОХУ-ын Красноярск мужийн Ачинск хотын сүүний үйлдвэрийн Монгол улсруу экспортлох гэж байсан их хэмжээний сүүнээс пенициллин илэрчээ.
Насан хүрсэн хүн тус пенициллинтэй сүүнээс нэг аягыг уусан тохиолдолд ходоод хямарч, харшил өгч болзошгүй гэнэ. Аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үйлдвэрийн нэрийг нууцалж байгаа аж. Тус үйлдвэрийн сүү дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа ч антибиотик зөвхөн нэг хэсэг сүүнээс илэрсэн учраас зах зээлээс эргүүлэн татах үндэслэл болохгүй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Тухайн сүүний үйлдвэрийн нийлүүлэгчийг хариуцлага алдсан гэж үзэж байгаа юм. Саяхан эмчилгээ хийлгэсэн үнээний сүү нийлүүлсэн байж магадгүй бөгөөд мэргэжилтнүүд шалгалтаа үргэлжлүүлж, учир байдлыг тодруулж байгаа юм.
ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн газрын Красноярскийг хариуцсан хэлтсийн дарга Рамиль Байгудин "Захиргааны шалгалт 30 хоног үргэлжилнэ, дүн гарсны дараа хариуцлага тооцох эсэхийг шийднэ. 100 мянгаас 300 мянган хүртэл рублийн торгууль ногдуулна." гэжээ.