Өчигдөр баруун аймгуудад цас их хэмжээгээр орж, цасны зузаан 40-50 см болж хунгарлажээ. Бураатын даваанд 15 тээврийн хэрэгсэл цасанд боогдсон байсныг хариуцсан авто зам засвар, арчлалтын байгууллагууд гаргажээ.
Одоогоор тус замд үйлчилгээний машин, замчин, мастер, автогрейдер гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй замын цасыг цэвэрлэж байна. Өлгий-Даян чиглэлийн замд 110-120 километрт цас хунгарласан байгааг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй цасыг цэвэрлэж, зорчих хэсгийг өргөсгөн, замыг чөлөөлөхөөр ажиллаж байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.