“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй талаарх лавлагааг олгож байна.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс – Ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор байгуулагдсан Дүнжингарав худалдааны төвийн байранд байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй талаарх лавлагааг олгож байна.