"Ногоон сор" компани дөрөвдүгээр сарын 2, 3-нд Монгол гүзээлзгэнийн үзэсгэлэн зохион байгуулах аж. УИД-ын өмнөх талбайд болох үзэсгэлэнгийн үеэр тус компани өөрсдийн бүтээгдэхүүн болох 300 граммаар савласан монгол гүзээлзгэнийн үнийг 12500 төгрөгөөс 9999 төгрөг болгон хямдруулахаас гадна, хүүхдүүдийн дунд сонирхолтой тэмцээн зохион байгуулж ялагчийг шүүслэг гүзээлзгэнээр шагнах юм.
Мөн та гэртээ, албан тасалгаандаа гүзээлзгэнэ тарих хүсэлтэй бол энэ үеэр тасалгааны гүзээлзгэнийн үрсэлгээ борлуулахаас гадна хэрхэн арчилж, тарьж ургуулах талаар мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгөх гэнэ. Үзэсгэлэнгийн үеэр тасалгааны гүзээлзгэнийн гурван бутыг 13500 төгрөгөөр борлуулна.