Нийт нутгаар бороо, цас холилдож орсон тул шөнөдөө хөлдөж, замын гадаргууд мөстөх, халтиргаа гулгаа үүсэх магадлалтай байна. Түүнчлэн яг одоо Төв аймгийн Баянчандмань сумын нутагт замын гадаргуу зарим хэсэгтээ гөлөөнтсөн халтиргаатай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт чиглэлд, Говьсүмбэр аймагт цасан шуурга шуурч эхэлж байгаа тул тус чиглэлийг зорчих иргэд замын хөдөлдгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.
Мөн өнөө шөнө Төв, Дундговь, Өвөрхангай аймгуудын нутгаар их хэмжээний цас орох төлөвтэй байна.