Дөрөвдүгээр сарын 4
- Өнөөдөр бол жилийн 95 дахь өдөр бөгөөд он дуустал 271 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +9 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 27, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2051.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.00, юань 317.10, вон 1.79 төгрөг байна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, СГЗ Санжийн Пүрэвт туслах аяны тухай зохиолчид мэдээлэл хийнэ.
- Монгол Улсын төр, нийгэм, боловсрол, шинжлэх ухааны зүтгэлтэн, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Батболдын Энхтүвшин агсантай салах ёс гүйцэтгэх ажиллагаа 06.00-07.00 цагийн хооронд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт (Чингисийн талбайн зүүн талд) болно.
- Эрхэм сэтгүүлчидээ Нисванис хамтлагын 20 жилийн ойн баярын хүрээнд 4 дэх бие даасан шинэ цомогийн нээлтийн хэвлэлийн бага хурал 12.00-14.00 цаг хүртэл Модны 2-ын Gandan Live House болно.
- "Говийн чоно-2016" олон улсын сургалт 04-08-ны өдрүүдэд Улаанбаатар, Орхон аймагт зохион байгуулагдах гэж байна.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Барилга хот байгуулалтын яам, ТОСК Түрээсийн орон сууцны бодлогодоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дорд үзэж ялгаварлан гадуурхаж байгаа тул тэд нэгдэн тэмцэхээр болсон талаар мэдээлэл хийнэ.
- Соёлын Төв өргөөнд 09.00-17.00 цагт болох "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо" сэдэвт чуулганд бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 600 манлайлагч эмэгтэй хуран цугларна.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас ”MONGOLIAN MINING” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Авто тээврийн салбарын төрийн бус байгууллагууд нэгдэж мэргэжлийн холбоо байгуулсан тухай болон тус салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр Ангола улсад Энх тайвны өдөр тохиож буй.
- Мөн өнөөдөр БНХАУ болон Хонгконг-д Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.
- 1986 оны энэ өдөр БНСУ-ын алдарт Super junior хамтлагийн дуучин, бүжигчин Eunhyuk мэндэлжээ.
- 2013 онд Энэтхэгийн Тане хотод барилга нурж, 70 гаруй хүний амийг авч оджээ.
- 1979 онд Пакистаны ерөнхий сайд агсан Zulfikar Ali Bhutto цаазлуулжээ.