Английн премьер лигийн 32 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Хүснэгтийн тэргүүлж буй "Лестер" "Саутхемптон"-той учраа таарва. Тоглолтын цор ганц гоолыг багийн ахлагч Уэс Морган оруулсан юм. Тэрбээр премьер лигийн сүүлийн 35 тоглолтдоо анхны гоолоо оруулсан нь энэ. Ийнхүү "Лейстер" өрсөлдөгчөө 1:0-ээр буулган авч, 69 дэх оноогоо авлаа. Тэдний араас нэхэж буй "Тоттенхэм" энэ тойрогт "Ливерпуль"-тэй 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан тул 62 оноотой явна.