Туркийн Самсун хотноо Олон Улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн энэ сарын 1-3-нд боллоо. Туркийн татамид 67 орны 397 (эрэгтэй 236, эмэгтэй 161) жүдоч чуулсан юм. Манайхаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жүдоч өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх Турк, Их Британ, Беларусь, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө БНСУ-ын Ким Лимхвантай барилдан торгуулиар хожигдож мөнгөн медаль хүртлээ.