Туркийн Самсун хотноо Олон Улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн энэ сарын 1-3-нд боллоо. Туркийн татамид 67 орны 397 (эрэгтэй 236, эмэгтэй 161) жүдоч чуулсан юм. Манайхаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жүдоч өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн -100 кг-д Х.Цогтгэрэл хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр Турк, Бельгийн бөхчүүдийн ялан Бразилийн жүдочид ялагдсан ч дагах тойрогт Казахстаны бөх татамид гарч ирээгүй тул шууд ялжээ. Хүрлийн төлөө мөн Арабын бөх гарч ирээгүй аж.