Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Стандартчилал, хэмжил зүйн газрын ахмад ажилтан Б. Цэвээн, Б.Норжинсүрэн болон Агентлагийн ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг нарт төр түмнийхээ төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг үнэлж Алтангадас одонгоор шагналаа.
Шагналыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр гардуулж баяр хүргэсэн юм.