Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Гүйцэтгэлийн санхүүжилт нэртэй “мөнгө хүүлэгч”-ээс салъя

Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөдгийн үлгэрээр гадаадынхны шинэ систем нэвтрүүлэх нэрээр улсынхаа хоёр ч том, чухал салбарыг дампуурал руу хөтөлжээ, бид. Одоогоос 3-4 жилийн өмнө эрүүл мэнд, боловсролын тогтолцоонд гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүжилт гэх гоё нэртэй, “мөнгө хүүлэгч” нэвтрүүлсний горыг өнгөрсөн хугацаанд эмч, үйлчлүүлэгч, багш, сурагчид хангалттай амссаар ирэв.
2025-09-18

Төсвийн бодлого бол МАН-ын даргад нэр дэвшигчдийн хөзөр биш гэдгийг хатуу анхааруулъя

УИХ-ын дарга намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг гишүүд анхааралдаа авч, сайтар тунгааж үзэхийг хүсье. Ингэхдээ эдийн засгийн идэвхжил саарч байгаа ийм үед, одоо байгаа дотоод эрэлтийг хадгалахын тулд хэмнэлтийн бодлогын эрэмбэ, дэс дарааллыг зохистой хийх нь зүйтэй” гэсэн нь анхаарал татлаа.
2025-09-17

Хүүхдүүдэд уушгины төрөлжсөн эмнэлэг хэрэггүй, утаагаа л арилгаад өг

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Зан¬даншатар есдүгээр сарын 1-нд буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр хүүхэд багачуудад “гэнэтийн бэлэг” барьсан нь уушгины төрөлжсөн эмнэлэг байгуулж өгөх тухай байв.
2025-09-17

“Минамата”-гийн сүүдэр Монголд хүүшлэв үү

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2025-09-17

Өргөн сумын хүүхдүүд хиймэл оюун, дижитал ур чадварт суралцаж байна

НҮБ-ын хүүхдийн сан болон “Монполимет” групп, “Монцемент билдинг материалс” компанийнхан хамтран Дорноговь аймгийн Өргөн сумд чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим ангийг өнгөрсөн пүрэв гарагт ашиглалтад орууллаа.
2025-09-16

Бага ангийнханд англи хэл заах гэж “гурилдаж” байна

Манай ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын ур чадвар орчин цагийн сургалтын хөтөлбөрийн хурдыг гүйцэхээ болиод удаж буй. Харьяа яам, боловсролын байгууллагууд нь сургалтын хөтөлбөрүүдээ арайхийн шинэчилж, хэрэгжүүлэх гэхээр багш нар нь буруу ишилсэн сүх шиг өнөөх л хоцрогдсон арга зүй, барилаа тавихгүй гэдийчихдэг гэж байгаа.
2025-09-16

Мэдээлэлд төөрсөн “толгойгүй” хүмүүс

Санхүүгийн залилан, луйварт монголчууд хэдэн зуугаараа өртөж, маш их хэмжээний мөнгө алдсан тухай бид өдөр болгон шахуу сонсдог. Цахим сүлжээг ашиглан залилуулсан иргэдийн хохирол 200 тэрбумыг давсан талаар өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас мэдээлж байв. Тэр дундаа телеграм платформоор хохирсон иргэд 100 тэрбум төгрөгөө салхинд хийсгэжээ. Яагаад хүмүүс ганцхан хоногийн дотор 50 хувийн ашиг олно гэдэгт итгэдэг вэ. Энэ нь мэдээллийг боловсруулах чадваргүйтэй холбоотойг боловсролын судлаачид, багш нар ярих болов.
2025-09-15

ШЕЗ шударгаар ажиллаж чадаж байна уу

Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) нь Шүүхийн тухай хуульд зааснаар “шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага гэж тодорхойлсон. Улмаар цөөхөн хүн ажиллаж байсан тус зөвлөлийг өргөтгөн 10 гишүүний бүрэлдэхүүнтэй болгоод тогтохгүй, орон тоог нь 109 болгоод нэмчихсэн. Гэвч “Сахил хүртээд шал дордов” гэгчээр олон гишүүнтэй, олон ажилтантай болсон ч ажил нь сайжирсангүй. Зарим нь бүр шалдаа буучхаад байна.
2025-09-12

МАН-ынхны талцал гүнзгийрсэн үү

МАН-ын бүлэглэлүүд Төрийн тэргүүн У.Хүрэлсүх болон одоогийн намын дарга Л.Оюун-Эр¬дэнэ нарын талд хуваагдаад байна. Нам дотор нь өрнөж буй эл “зодоон”-ыг тойрсон үйл явдлууд ч эрчимжиж эхэллээ. Тохиролцоонд хүрэхгүй байгаа нь энэ бүхнээс харагдана. Тиймээс ч тэд энэ долоо хо¬ногт Бага хурлаа зарлаж чадсангүй.
2025-09-12

 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв “сэхээнд” байна

Монгол Улсад хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг тордож тойлдог ганцхан эмнэлэг байдаг. Тэр нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ). Манайхны “Шар хадны эмнэлэг” хэмээн нэрийдэж ирсэн тус төвд зөвхөн “галзуу” солиотой, зөнөх өвчин туссан, оюуны хомсдолтой хүмүүс л хэвтдэг гэж та арай боддог юм биш биз дээ.
2025-09-11

Оросын тамирчид Монголын бартаат замыг скейтбордоор туулна

Скейтборд “хөлөглөсөн” хоёр тамирчин хамгийн хүнд хэцүү бартаат замаар аялахаар Монголд иржээ. Тодорхой хэлбэл, ОХУ-ын скейтбордын тамирчид болох Сергей Бастрыкин, Артем Владимиров нар Улаанбаатар - Арвайхээр - Баянхонгор - Алтай - Ховд - Өлгий маршрутын дагуу 1800 км замыг туулах аж. Тэд Монголд скейтбордын спортыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх хэтийн зорилготой. Улмаар өнөө өглөө (2025.09.10) Сүхбаатарын талбайд хэвлэлийнхэнтэй уулзаж, энэ талаараа мэдээлэл өгөөд, шууд аялалдаа гарсан юм.
2025-09-10

Сумын эмнэлгээс Өвөрмонголын Хараат-2 хүрсэн минь

Эрүүл явбал бусад бүх юм болно шүү…Эргээд бодоход байдаг л нэг энэ үгийг би бүтэн жил сонсчээ. Өнгөрч буй нэг жилийн хугацаанд миний хамгийн олон сонссон үгээр дээрх өгүүлбэр юутай ч өрсөлдөхгүйгээр тодорно.
2025-09-10

 Засгийн газрын 100 дахь хоногтой зэрэгцэх “хөдөлгөөн”

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсаны 100 хоног энэ сарын сүүлчээр тохионо. Үе үеийн Засгийн газрын ажлын эхний үр дүнг ийм хугацаагаар хэмжих нь улс төрд уламжлал болсон.
2025-09-10

Авто зам хариуцагч төрийн байгууллагууд ажлаа хийгээгүйгээс осол гарсан гэж дүгнэсэн ч хариуцлага хүлээлгэсэнгүй

Монгол Улсад гарч буй зам тээврийн осол, хэргийн цөөнгүй нь замын байгууламжийн эвдрэл гэмтэл, тэмдэг, тэмдэглэгээ хангалтгүйгээс үүдэлтэй гэхэд болно. Ажлаа дутуу хийснээс болж Улсын комисс хүлээж аваагүй замаар монголчууд бид олон жил зорчиж, тэнд нь хүний амь, эрүүл мэнд хохирсоор байхад хариуцсан байгууллага нь юу ч хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр хэдэн хурд сааруулагч суурилуулснаа гэмт хэрэг, осол, зөрчлийг бууруулах чиглэлээр хийсэн ажил хэмээн тайлагнаж байхыг ч үгүйсгэхгүй.
2025-09-09

Эзэнгүй хашаанаас эхлүүлэх тэмцлээ эзэнтэй барилга, байгууламжаар үргэлжлүүлбэл ямар вэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Богдхан уулын дархан цаазат газарт уржигдар ажиллаж, хашааны стандарт, барилгажилт, газар олголтын нөхцөл байдалтай танилцан, холбогдох албаныханд үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр Бага тэнгэрийн аманд УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хууль зөрчин барьсан гэгддэг “Бага тэнгэр сити” хэмээх нүсэр хотхоны өмнө зогсчихсон “Дархан цаазат газарт хурц үзүүртэй хашаа татаад, амьтны амь хороочхож байгаа нь хууль бус ан хийсэнтэй дүйцэхүйц хэрэг мөн биз.
2025-09-09

“Монгол Улс байгалийн хийг зөвхөн тээвэрлэгч бус, хэрэглэгч орон болно гэж найдаж байна”

ОХУ-ын Владивосток хотноо 10 дахь жилдээ болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг өнөө жил “Алс Дорнод-Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хам¬тын ажиллагаа” сэдвийн хүрээнд энэ сарын 3-6-нд зохион байгууллаа. Манай улс ОХУтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, энэхүү чуул¬га уулзалтад дээд, өндөр түвшинд оролцож ирсэн уламжлалтай бөгөөд 2016 оноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд дөрөв, Ерөнхий сайд, Гадаад харилцааны болон Сангийн сайдын түвшинд тус бүр нэг гээд нийт долоон удаа оролцжэ
2025-09-08

МАН-д хэн нь хүчтэй вэ

УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын Казахс¬тан, ОХУ-д хийсэн айлчлал өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөв. Эрх баригч МАН-ын гол томчууд ийнхүү эх орондоо цугласан тул энэ долоо хоногт Бага хурлынхаа товыг албан ёсоор зарлана гэсэн хүлээлт үүсээд байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хэн нь намаа авах вэ гэсэн өрсөлдөөн тус намд өрнөж буй юм.
2025-09-08

Боломж, сорилтын индэр COP17

Бразилийн Рио-де-Жанейро хотноо 1992 онд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн удирдагчид Уур амьсгалын өөрчлөлтийн, Биологийн олон янз байдлын, Цөлжилттэй тэмцэх тухай зэрэг байгаль орчны суурь гурван конвенцыг батлан тунхагласныг өдгөө бид “Риогийн тунхаг” хэмээн нэрлэдэг. Энэхүү гурвалын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц (UNCCD)-ын талуудын 17 дугаар бага хурал (COP17) жил хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсад анх удаа болох гэж байна.
2025-09-05