Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Хөгжлөөс “гээгдсэн” номын сангууд 

Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил салбар бүрд шинэ салхи үлээлгэж, бидний өдөр тутмын амьдралын хэв мая­гийг үндсээр нь өөрчилж байна. Номын сан гэдэг ойлголт өнөө цагт дөрвөн хананы дунд шарласан хуудас эргүүлэн суудаг танхимаар хяз­гаар­лагдахаа больсон. Олон улсын түвшинд номын сангуудыг мэдээллийн нэгдсэн дижитал төв, судалгааны цахим сүлжээ, иргэдийн цаг завыг хэмнэсэн ухаалаг систем болгон хөгжүүлж байна. Харин манай номын сангууд энэхүү хурдац­тай өөрчлөлттэй дөрөө харшуулж чадаж байна уу гэвэл харамсалтай нь, үгүй. 
6 цаг 39 мин

Албыг нь авах тэмцэл амьдад нь эхэлж байжээ 

Яг 50 жилийн өмнө 1976 оны есдүгээр сарын 18-нд Хятад орон өөрийн удирдагч, бараг 30 жил улсаа жолоодож явсан Мао Зэдунтай салах ёс хийжээ. Тэр үед БНХАУ-тай харилцаа нь тун эвгүй байснаас ЗХУ эмгэнэл илэрхийлэх төдийгөөр хандсан байдаг. Тэгвэл Өрнөдийн олон удирдагч, тэдний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Форд Мао гэдэг хүний түүхэн цар хэмжээг нь олон түмэнд тэмдэглэн хэлж байжээ.
7 цаг 39 мин

Манай мал эмнэлгийн лабораториудыг бүсийн хэмжээнд өндрөөр үнэллээ 

Монгол Улсын мал эмнэлгийн лабораториуд ур чадвар, оношилгооны чадамжаа бүсийн хэмжээнд өндрөөр үнэлүүллээ. Тод­руулбал, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын харьяа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Баянхонгор, Завхан, Өмнөговь, Сүхбаатар болон Төв аймгийн салбарынхан бруцеллёз өвчнийг илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээний гурван аргаар оношилгооны чадам­жаа үнэлүүлсэн байна.
9 цаг 9 мин

2025 он дэлхийн гол, мөрний урсацын хувьд хамгийн хуурай жилийн нэг болжээ 

Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас гаргасан “Дэлхийн усны нөөцийн төлөв байдал-2025” тайланд дэлхийн усны мөчлөг улам тогтворгүй, урьдчилан таамаглахад төвөгтэй болж, зарим бүс нутагт усны хомсдол, нөгөө хэсэгт үерийн эрсдэл нэмэгдэж байгааг онцолжээ. 2025 он дэлхийн гол мөрний урсацын хувьд сүүлийн 35 жилийн хамгийн хуурай жилүүдийн нэг болсон байна.
9 цаг 39 мин

АҮЭБЯ, Дэлхийн банк хамтран “Country Compact” боловсруулна гэв 

Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт бодлого, эрх зүйн шинэчлэл, геоло­гийн судалгаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлд­вэрлэлийнчиглэлээрхамтынажиллагаагаа өргөжүүлэх санал тавьсныг АҮЭБЯ-наас мэдээллээ.
10 цаг 9 мин

“2027 оны төсвийг энэ чигээр баталбал инфляц 2-3 хувиар өснө” 

УИХ дахь АН-ын баасан гарагт “Төсвийн бодлого-Бизнесийн орчин” нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Үүнд УИХ-ын гишүүд, эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, бизнесийн төлөөлөл оролцсон.
10 цаг 39 мин

Томууны дэгдэлтээс хамаарч хүүхдийн 1600 гаруй ор дэлгэнэ 

Хотын дарга Б.Пүрэвдагва томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд өчигдөр ажиллалаа. Тус дүүргийн хэмжээнд томууны дархлаажуулалт 54.2 хувьтай байгаа аж.
11 цаг 9 мин

Түүхт ойн өдрөөрөө бид төрийн дээд одон, медаль хүртлээ 

“Монгол ньюс”-чүүд түүхт 30 жилийн ойн баяраа бахдам сайхан тэмдэглэлээ. “Монгол ньюс”- групп, “Өнөөдөр” болон “UB post” сонин үүсгэн байгуулагдсаны 30 жилийн тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасан билээ.
12 цаг 39 мин

Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы Өндөр түвшний ерөнхий санал, шүүмжлэлд оролцоно. Ерөнхий санал, шүүмжлэл маргааш эхэлж, энэ сарын 28 хүртэл үргэлжлэх юм. Үүнд НҮБ-ын гишүүн 193 орны төр, засгийн тэргүүн нарын 130 гаруй төлөөлөгч оролцож, индэрт үг хэлнэ. 
13 цаг 9 мин

Хөрөнгийн зах зээлийн тоглогч гишүүн Б.Түвшин 

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
13 цаг 39 мин

Угсаатан уу, ястан уу 

Сүүлийн үед нийгэмд үндэстэн, угсаа­тан, яс­­тан гэх ухагдахууныг хольж хут­ганойл­гохявдал газар авав. Түүгээрээ ч талцаж, мэт­гэл­­­­­цэх боллоо. Тэгвэл эд­гээрнэр, томьёог хэр­­­­хэнзөв хэрэглэж хэв­ши­хийг ШУА-ийн Хэл зо­хиолын хүрээ­лэн­гийн Хэрэглээний хэл шинж­­­лэлийн сал­ба­рын эрхлэгч, доктор Н.Мөнх­­­­цэ­цэ­­гээс тод­руул­сан юм. Тэрбээр “Хэл шинж­­­­лэлийнталаас үндэстэн, угсаатан, ястан гэх ойл­­­­голтнь маргаантай сэдэв байсаар ирсэн. Нэр, томьёоны хувьд ч ялгаатай” гэв. 
Уржигдар 15 цаг 44 мин

О.Цэндгомбо: 2-3 алхмын цаанаас баавгай туугаад явна гэж төсөөлж байсангүй 

Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан, байгаль хамгаалагч нар, сумын Засаг дарга, иргэдийн хамтаар Дорнод аймгийн Баян-Уул сумын суурьшлын бүсэд хөл тавьсан дөрвөн хүрэн баавгайг энэ сарын 1-нд аюулгүй газарт хүргэсэн билээ. “Адуу тууж яваа юм шиг л” хэмээн цахим орчинд хүмүүс хошигнож байсан ч зэрлэг амьтныг ийм ойроос, ингэж тууж явах амаргүй биз. Энэ талаар тус цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга О.Цэндгомбоос тодрууллаа. 
Уржигдар 13 цаг 37 мин

Айдсыг нь мартуулж, амьдрал бэлэглэх хөтөлбөр 

Хорт хавдартай хүүхдээс “Чи юу хүсэж байна вэ” гэж асуувал тэр эм, эмнэлгийн тухай ярих нь юу л бол. Харин шүтэн биширдэг нэгэнтэйгээ уул­заж, гарын үсгийг нь авах, сөнөөгч онгоцоор нисэх, эсвэл гэр бүлээрээ далайн эрэг рүү аялах гэх мэт сэтгэлийн гүндээ нандигнаж явдаг мө­рөөд­лөө л хуваалцах байх 
Уржигдар 12 цаг 14 мин

Ил задгай хог хаядаг хүмүүсийг гадаадад торгодог бол манайд толгойг нь илдэг 

Монголчууд нийтийн байранд аж төрөөд 70 орчим, хорооллын зохион байгуулалттай сүүлийн үеийн орон сууцад амьдраад 60 гаруй жил болжээ. Гэтэл оршин суугчдын цөөнгүй нь орон сууцыг одоо болтол нийтийн зориулалттай гэдгийг ухаарахгүй, цаашлаад орцоо, амьдардаг давхраа хүртэл хогийн цэг шиг санадаг нь харамсалтай. Орцоос гараад 10-хан алхмын зайд хогийн цэг байсаар атал хонгилын буланд, шатны дор, лифтний хажууд, дотор нь хог новшоо овоолох нь энүүхэнд. Зарим нь бүр бие засчихдаг гэх. 
Уржигдар 11 цаг 00 мин

Финтекийн зах зээл гурван тэрбумд эргэлдэж байна 

Монгол Улсад интернэт хэрэглэгчийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр финтекийн зах зээл тэлж байна. 2026 онд финтек бу­­юутех­нологид суурилсан зээлийн нийт хэм­жээгур­ван тэрбум төгрөгт хүрч, дав­хард­сантоо­гоор 3.3 сая иргэн апп­­ликэйш­нийзээлд хам­рагджээ. Нэг зээлдэгчид ногдож буй зээ­лийнхэмжээ дунджаар 915 мянган төгрөг.
Уржигдар 09 цаг 37 мин

Стресстэй саарал хотууд 

Саарал өнгө давамгайлсан, минималист архитектур сүүлийн жилүүдэд хүчтэй дэлгэрч, хотуудын өнгө төрх ижилсэх хандлагатай болж байна. Мэргэжилтнүүд үүнийг шүүмжилж, хот болгон өөрийн гэсэн өнгөтэй, архитектурын онцлогтой байх ёстойг хөндөж эхэллээ.
2026-09-18

Амьгүй донороос хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах боломж бүрджээ 

Манай улсад өнөөдрийн байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх заалттай ч донор олдохгүй 1200 гаруй өвчтөн бүртгэлтэй байна. Ганц бие, эсвэл гэр бүл, ойр дотнынхон нь донор болох боломжгүй тохиолдолд тэднийг Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны донор хүлээх жагсаалтад бүртгэдэг аж.
2026-09-18

О.ОДГЭРЭЛ: Суурь боловсрол ёроолдоо хүрчхээд байхад шинжлэх ухааны хөгжил ярих нь илүүц 

МУИС-ийн Гений инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор О.Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр генетикийн чиглэлээр олон жил судалгаа хийж, дараагийн үеийн судлаачдыг бэлтгэж буй эрдэмтэн юм. Энэ удаад шинжлэх ухааны салбарын санхүүжилт, лабораторийн тоног төхөөрөмжийн хангамж, судалгааны орчин нөхцөлөөс гадна хүний нөөцийн хомсдол, суурь боловсролын чанар, ирээдүйн судлаачдыг бэлтгэхэд тулгарч байгаа асуудлыг хөндлөө 
2026-09-18

Цахим эринд дэх цаасан хэвлэл 

1990-ээд оны сүүлчээр интернэт хүн төрөлхтний амьдралд хүч түрэн орж ирэхэд “Цаасан хэвлэл тун удахгүй мөхнө” гэх таамаглал дэлхий даяар тархаж байв. 2000- аад оны эхээр цахим орчин, ухаалаг утас эрчимтэй хөгжиж, мэдээллийг хормын дотор хүлээн авдаг болсноор энэ айдас улам бүр газар авчээ. Үүний зэрэгцээ зар сурталчилгааны орлого уламжлалт хэвлэлээс дижитал платформууд руу шилжсэн юм.
2026-09-18

Гурван арваныг өртөөлсөн дурсамж

“Нэгэн арван хэдийгээр багавтар хугацаа ч чамлалтгүй зүйлийг хийж базаах, бүтээн туурвих, бичиж үлдээх, сануулж сэхээрүүлэх боломжтой”-г Ц.Балдорж эрхлэгч редакцынхаа эхэн үеийн хөгжлөөр жишээлэн “Өнөөдөр” сонины 10 жилийн түүхэн товьёог бүхий номын өмнөтгөлд бичиж байжээ.
2026-09-18