Сүүлийн үед нийгэмд үндэстэн, угсаатан, ястан гэх ухагдахууныг хольж хутганойлгохявдал газар авав. Түүгээрээ ч талцаж, мэтгэлцэх боллоо. Тэгвэл эдгээрнэр, томьёог хэрхэнзөв хэрэглэж хэвшихийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор Н.Мөнхцэцэгээс тодруулсан юм. Тэрбээр “Хэл шинжлэлийнталаас үндэстэн, угсаатан, ястан гэх ойлголтнь маргаантай сэдэв байсаар ирсэн. Нэр, томьёоны хувьд ч ялгаатай” гэв.
Түүний тайлбарласнаар тодорхой нутагдэвсгэр, төрт ёс, эдийн засаг, хууль, эрх зүйн нэгдмэл тогтолцоотой иргэдийн нэгдлийгүндэстэнхэмээдэг байна. Тодруулбал, угсаатныямар гаралтайгаас үл хамааран тусгаар тогтносон улсын нутаг дэвсгэрт, Үндсэн хуульд захирагдан, нэг иргэншилтэй амьдрахыг хэлдэг аж. Тэгэхээр Монгол Улсын иргэншилтэй халх, буриад, казах, дөрвөдүүд бүгд монгол үндэстнийг бүрдүүлдэг гэсэн үг.
Харин угсаатан нь гарал үүсэл, ахуй соёл, хэл, зан заншлын нийтлэгээр нэгдсэн хүмүүс гэнэ. Жишээ нь, халх, буриад, казах, ойрадыг угсаатан гэж нэрлэнэ. Тэд дотроо угсаатны бүлгүүдэд хуваагддаг. Ойрад угсаатан нь баяд, дөрвөд, захчин бүлэгт хуваагддаг бол буриадууд ага, хори, хонгоодор гэхчлэн “сална”.
Доктор Н.Мөнхцэцэг “Орос хэлний этнос хэмээх үгийг ястан гэж буруу орчуулж, нутагшуулсан. Үгийн гарал, бүтэцталаасаа монголчууд эцгийн талынхныг ясан төрөл гэж нэрлэдэг. Энэ нь эрт цагаас ясан төрлийн ургийн бичиг хөтөлдөг байсантай холбоотой. Харин орчин үед ястан гэх хэллэгээс татгалзаж, угсаатны бүлэг хэмээх болсон. Тодруулбал, угсаатан буюу нэг үндэстний доторх хэл, аялга, соёлын ялгаатай бүлгийг хэтрүүлэн дэвэргэж, хоорондоо огт өөр үндэстэн мэтээр ойлгох явдал гарч байгаа нь монголчуудыг хагаралдуулах, дотоодэв нэгдэлд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд хэвлэл мэдээлэл, албан баримт, сурах бичигт үндэстэн, угсаатан гэх ялгаатай ойлголтуудыг цэгцэлж, зөв хэрэглэх нь чухал болоод байна. Цаашлаад нийгмийн харилцаанд энэ мэт ач холбогдолтой, түгээмэл нэр, томьёоны нэгдсэнтоль бичиг боловсруулж, түгээн дэлгэрүүлэх шаардлагатай” гэж ярилаа.
М.Гэгээ