Монгол Улсын мал эмнэлгийн лабораториуд ур чадвар, оношилгооны чадамжаа бүсийн хэмжээнд өндрөөр үнэлүүллээ. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын харьяа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Баянхонгор, Завхан, Өмнөговь, Сүхбаатар болон Төв аймгийн салбарынхан бруцеллёз өвчнийг илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээний гурван аргаар оношилгооны чадамжаа үнэлүүлсэн байна. Сорилыг Тайланд дахь бруцеллёзын бүсийн лавлагаа лабораторид хийсэн бөгөөд тэд “Монголын лабораториудын brucella abortus-ийн ийлдэс судлалын оношилгооны чадамж өндөр түвшинд байгааг сорилын үр дүн харуулсан” хэмээн тодотгожээ.
Сорилд хамрагдсан нийт найман лабораторийн зургаа нь зоонозын халдварт өвчнийг 100 хувьтай оношилсон аж. Харин үлдсэн хоёрт нь оношийн зөрүү гарчээ. Энэ нь бруцеллёзын оношилгооны техникийн чадамж, шинжилгээний үр дүнгийн найдвартай байдлыг олон улсын жишгээр баталгаажуулсан үйл явдал болсныг МЭЕГ-ынхан онцолсон юм.
Тус газрын салбар лабораториуд бүсийн орнуудын лавлагаа лабораторийн ур чадварын үнэлгээнд 2014, 2015, 2016, 2021 онд хамрагдаж, 2-3 нь л оношилгооны чадамжаа баталгаажуулж байжээ. Ур чадварын сорил нь лабораторийн итгэмжлэлийн ISO/IEC 17025:2017 стандартыг хэрэгжүүлэх, чанарын удирдлагын тогтолцоог бэхжүү лэх, техникийн чадамжийг тасралтгүй сайжруулах, шинжилгээний үр дүнгийн найдвартай байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
О.Ундрах