Хорт хавдартай хүүхдээс “Чи юу хүсэж байна вэ” гэж асуувал тэр эм, эмнэлгийн тухай ярих нь юу л бол. Харин шүтэн биширдэг нэгэнтэйгээ уулзаж, гарын үсгийг нь авах, сөнөөгч онгоцоор нисэх, эсвэл гэр бүлээрээ далайн эрэг рүү аялах гэх мэт сэтгэлийн гүндээ нандигнаж явдаг мөрөөдлөө л хуваалцах байх
Дэлхийн олон оронд хорт хавдартай тэмцэж буй хүүхэд, залууст мөрөөдлөө биелүүлж, хүнд бэрх цаг үеэ давантуулахад нь тусалдаг тусгай байгууллагаажилладаг. Тэдний нэг болох АНУ-ын “Make-a-wish” сангийн түүх 1980 онд Аризона мужаасэхэлжээ. Цусны хорт хавдартай, долооннастай Крис хүүг орон нутгийн хууль сахиулахбайгууллагынхантай нь хамтраад нэг өдөр “жинхэнэ цагдаа” болгож, мөрөөдлийг нь биелүүлснээсхойш тус сан 550 мянга гаруй хүүхдэд урам зориг хайрлаад байна.
хөтөлбөрийг АНУ, Австрали, Британи, Япон, БНСУ тэргүүтэй дэлхийн 50 гаруй оронд хэрэгжүүлдэг бөгөөд зөвхөн бага насныхнаар хязгаарлагдахгүй. Британийн “Willow” сан хорт хавдартай 16-40 насныханд зориулан “Special day” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хүнд өвчинтуссан залуус сургууль, ажил, найз нөхөд, хайр дурлалаа “хойш тавих”аас өөр аргагүйд хүрдэг. Харин уг хөтөлбөр тэдэнд эмчилгээний шахуухуваариас түр ч атугай холдож, амьдралын амтыг дахин мэдрэх боломж олгодог. Тэгвэл нас биед хүрсэн өвчтөнүүд юу хүсдэг вэ. Залуус болон дунд үеийнхэн гэр бүлтэйгээ чанартай цагийг өнгөрүүлэх, эхлүүлсэн ажлаа дуусгах, аялах гэх мэтээр сэтгэлийн амар амгаланг эрхэмлэдэг байна. Харин ахмадуудын хувьд удаан уулзаагүй ач, зээтэйгээ хамт байх, тэднийхээ хурим, төгсөлтийнбаяр зэрэг чухалүйл явдалд оролцохыг хамгийн ихээр хүсдэг аж.
Мөрөөдөл биелүүлэх хөтөлбөр өвчнийг шууд эдгээхгүйч амьдрах тэмүүлэл, харах өнцгийг нь тэлж, тэдэнд ирээдүй бий гэдгийг нь сануулдгаараа онцлогтой. Энэ ч утгаараа үнэтэй эм тангаас илүүтэй гэр бүлтэйгээ нандин дурсамж бүтээх, эсвэл мөрөөдлөө биелүүлэхэд туслах нь амьдрах итгэл найдвар, эрч хүч бэлэглэдэг аж.
Э.Сүйлэн