Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлэл хийв. Төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 50 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнээс 9.8 тэрбумыг нь хувийн сургуулиудын тоног төхөөрөмж шинэчлэхэд зориулна хэмээсэн. Мөн эдгээр сургууль дунд нь Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий хүний “Их засаг кинг” сургууль багтаж, 3.5 тэрбумын санхүүжилт авахаар төлөвлөсөн тухай мэдээлэл цацагдсан. Үүнд Боловролын сайд “Энэ бол Монголын төрийг хагалж бутаргах гэсэн оролдлого. Тэр бүлэглэлийн гар хөл болсон “Түгжилмаа” бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний нөхөд гэдгийг би албан ёсоор зарлая. М.Ариунзаяагийн зөвлөх н.Батцэцэг гэдэг бүсгүй бий. Энэ хүн намайг ажлаа өгсний дараа миний бие болон яамныханд өс санасан нэгэн. Боловсролын яамны хоёр дахь Сийлэгмаа болсон. УИХ-д зөвхөн нэг л файл буюу 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн барьсан. Улсын төсвийн номон дээр “Гэрт ойрхон сургууль” арга хэмжээг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ гэж тусгасан. Эндээс зарим хувийн сургуульд санхүүжилт өгөх нь гэж мэдээлсэн УИХ-ын гишүүдээс уучлалт гуйхыг шаардаж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа уржигдар энэ талаар лайв хийж, “Өргөдлийн байнгын хороогоор төсвийн тодотгол хэлэлцэх үед “Их засаг кинг” сургууль санхүүжилт авах жагсаалтад байсныг харсан, скрийншот хийж авсан. Эхлээд О.Саранчулуун гишүүн энэ сургуулийн нэрийг олж харсан байсан, дараа нь би хайсаар байгаад жагсаалтад буйг нь илрүүлсэн” гэж ярьсан билээ. Õàðèí À.Àðèóíçàÿà ãèø¿¿í ýíý òàëààð “Áè ªðãºäëèéí áàéíãûí õîðîîíû ãèø¿¿í áèø. Ãýõäýý òóñ áàéíãûí õîðîîíû ðåôåðåíò äóíäûí âàéáåð ãðóïïò íýã ãèø¿¿íèé õ¿ñýëòýýð Ñàíãèéí ÿàìíààñ çàäàðãàà ôàéëûã àâ÷ îðóóëëàà ãýñýí þì. Àæëûí ôàéë áàéñíûã ñàéä ººðºº õýëñýí. ¯¿íèéã áè ¿¿ñãýýã¿é, ÿâóóëààã¿é, çàäëààã¿é áàéõàä ÿàãààä íàìàéã îíöîëæ, íýð òºðä ìèíü õàëäàæ áàéíà âý” ãýæýý.