МУИС-ийн Гений инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор О.Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр генетикийн чиглэлээр олон жил судалгаа хийж, дараагийн үеийн судлаачдыг бэлтгэж буй эрдэмтэн юм. Энэ удаад шинжлэх ухааны салбарын санхүүжилт, лабораторийн тоног төхөөрөмжийн хангамж, судалгааны орчин нөхцөлөөс гадна хүний нөөцийн хомсдол, суурь боловсролын чанар, ирээдүйн судлаачдыг бэлтгэхэд тулгарч байгаа асуудлыг хөндлөө
-Гений инженерчлэлийн лабораторид одоо ямар чиглэлээр судалгаа хийж байна вэ. Хэдэн судлаач, оюутан энд ажиллаж буй бол?
-2012 онд энэ лабораторийг байгуулсан. Германд хамт ажиллаж байсан профессор багшдаа “Монголдоо буцаж очоод, сургуульдаа лаборатори байгуулна” гэж хэлэхэд судалгааны хэд хэдэн тоног төхөөрөмж, багаж өгсөн юм. Тэр багажуудаа авчирч, лабораторийнхоо суурийг тавьсан. Тухайн үед би Германы Хүний генетикийн хүрээлэнд хөгжлийн биологийн чиглэлээр ажиллаж байлаа. Тиймээс эх орондоо ирээд энэ чиглэлээ үргэлжлүүлнэ гэж бодож байв. Монголд ирснийхээ дараа хүний генетикийн цөөнгүй судалгаа эх лүүлсэн ч тоног төхөөрөмж, урвалж бодис болон санхүүжилт үнэхээр хүнд байсан. Товчхондоо судалгаа хийх орчин нь хараахан бүрдээгүй байсан гэх үү дээ.
Тэгээд л Монголд чухам ямар асуудал тулгамдаад байна вэ гэж судаллаа. Ингээд вируст гепатитын өвчлөл өндөр байгааг анзаарсан юм. Тиймээс энэ өвчнийг Монголын хүн амын дунд илүү нарийвчлан судлах шаардлагатайг ойлгож, төр за саг, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татан, нэлээд хэдэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Харин одоо энэ чиглэлээр ажилладаг бусад судлаачтай хамтран Монгол орны эмийн ургамлын биологийн идэвхийг судалж буй.
Манай лаборатори одоогоор орон тооны ганц хан судлаачтай. Тэр нь би. ШУА-ийн хүрээлэнгүүд тогтмол орон тоотой байдаг. Жишээ нь, Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори гэхэд эрхлэгчээсээ гадна есөн эрдэм шинжилгээний ажилтантай. Харин МУИС-ийн хувьд зөвхөн багшийн л орон тоо бий. Тухайн багш хичээлээ зааж, цалингаа авна. Үүнийхээ хажуугаар судалгаагаа хийнэ гэдэг нь их төвөгтэй.
Өдөрт хэчнээн хүн ирж ажилладаг нь ч тодорхой биш. Учир нь манайд ихэвчлэн оюутнууд хичээлийнхээ чөлөөт цагаар ирдэг. Одоогоор докторант дөрөв, магистрант тав, бакалаврын 10 гаруй оюутан манай лабораторид судалгааны ажлаа хийж байна.
БОДИТ БАЙДАЛ, МӨРӨӨДӨЛ ХОЁРОО ЯЛГАХ ХЭРЭГТЭЙ
-Судалгааны ажлын амин сүнс нь тоног төхөөрөмж байдаг. Танай лабораторийн хангамж ямар түвшинд байна вэ?
-Сүүлийн жилүүдэд хангамж харьцангуй сайжирч байна. Ялангуяа “1000 инженер” хөтөлбөрийн хүрээнд МУИС нэлээд сайн тоног төхөөрөмж авсан. Багш нар ч өөрсдөө төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр байгаад “Багажгүй учраас судал гаа зогслоо” гэх яриа гарахааргүй болсон. Гэвч эдгээр тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, засвар үйлчилгээг нь хийх систем алга.
Ашиглалтын тухайд 10 орчим хувь нь л ажил лаж, үлдсэн 90 хувь нь сул зогсож байна. Уг нь лабораторийн багажийг унтраалгүй, 10 жилийн турш өдөр, шөнөгүй ажиллуулаад дараагийнхаар нь шинэчилж байх учиртай. Гэвч манайд байнгын санхүүжилт, үйлдвэрлэгчийн үйлчилгээ, урвалж бодисын хангамж гэсэн гурван хүчин зүйл нь систем болж бүрэлдээгүй. Эвдэрлээ гэхэд өөрсдөө засах боломж байхгүй.
-Гадаадын их сургуулиудын туршлагаас харахад тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, техникийн дэмжлэгийг тусгай нэгж хариуцдаг гэж байна. Монголын их, дээд сургуулиудад ийм тогтолцоо бүрдүүлэхэд юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-МУИС өөрийн гэсэн засаж тохируулдаг дархны газартай болчихвол бидний зовлон багасна. Германы их сургуулиуд тусдаа тиймнэгжтэй, түү гээрээ бүх засвар үйлчилгээгээ шийдчихдэг юм. Жишээ нь, манайд өндөр даралттай хийн баллон их ашигладаг. Гэтэл үүнтэй ажиллаж чадах мэргэжилтэн ховор.
Мөн гадаадын их сургуулиуд хэрэгцээт зүйлсээ үйлдвэрлэгчээс нь шууд захиалчихдаг бол манайх дөрөв дахин өндөр үнээр химийн бодис авч байна. Герман судлаач нэг бодисыг 10 ам.доллароор, бид 40 “ногоон”-оор авахжишээтэй. Үүнээс гадна гаалийн асуудал байна. Уг нь шинжлэх ухааны байгууллага бага хэмжээний урвалж бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр оруулах эрх тэй, гурван сайдын хамтарсан журам байдаг. Гэтэл гаалийн байцаагч нар тэр журмыг нь хүлээн зөвшөөрдөггүй, заавал химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлтэй компаниар импортлохыг шаарддаг. Өнөөх компаниуд нь боломжийг ашиглаад, үнийг нь хэд нугалж зардаг зовлон бий.
-Шинжлэх ухааны салбарын санхүүжилт манайд яагаад ийм хангалтгүй байдаг юм бэ. Үнэхээр мөнгөгүйдээ юү, эсвэл хуваарилалт нь буруу байна уу?
-Нэгдүгээрт, Монгол Улсад эргэлдэж буй мөн гө нь бага байх. Бас тэр мөнгө нь нийгэмдээ жигд “шингэдэггүй”, цөөхөн сувгаар урсаад дуусдаг. Улмаар бусад салбар нь “хатчихдаг”.
Хоёрдугаарт, жижиг сажиг санхүүжилт бай даг ч зарчмын том өөрчлөлтөд хүрэлцэх хэмжээнийх биш, зүгээр л торгоох төдий явж ирсэн. Хөрсөн дээрээ бууж, бодит байдал, мөрөөдөл хоёроо ялгах хэрэгтэй. Мөн institutional hypocrisy буюу институцийн хоосон гоёчлол гэж аюултай зүйл бий. Шууд л дэлхийн түвшний нарийн туршилт, судалгаа хийнэ гэж хий хоосон яриад байвал хэзээ ч санхүүжилт олж авч чадахгүй.
Сүүлийн жилүүдэд эрдэмтэд зөвхөн paper буюу судалгааны өгүүллийнхээ тоогоор өрсөлдөж байна. Энэ нь тухайн хүнийг үнэлэх шалгуур гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэвч зөвхөн тэндээ гацчихвал мөнгө олж чадахгүй ээ. Хэт их paper яриад байвал амьдрал чинь цаас л болно. Тэгэхээр академик болон арилжааны судалгааг хослуулах хэрэгтэй. Тийм ч учраас олон улсад шинжлэх ухааныг суурь болон хэрэглээний гэж хоёр хуваадаг. Бид бодит хэрэгцээндээ төвлөрөх ёстой. Impact factor ярьж болох ч яг хөрсөн дээрх хэрэглээ, практик ач холбогдол нь юу юм бэ гэдэг талаас нь хандмаар байгаа юм.
БИДЭНД АКАДЕМИК ЭРХ ЧӨЛӨӨ ХАНГАЛТТАЙ БИЙ
-Манай эрдэмтэд олон улсын байгууллага, гадаадын их, дээд сургуулиудаас санхүүжилт авах нь түгээмэл. Энэ нь нэг талаас боломж ч нөгөөтээгүүр судалгааны бие даасан, хараат бус байдалд нөлөөлөх эрсдэл бий юү?
-Үгүй ээ, бидэнд академик эрх чөлөө хангалттай бий. Намайг лав “Ийм судалгаа хийж болохгүй” гэж боосон зүйл алга. Харин өөр нэг том саад тулгарч буй нь, ялангуяа хүнтэй холбоотой судалгаа хийхэд гадаад харилцааг хязгаарлах бодлого сүүлийн үед их ажиглагдаж байна. Жишээ нь, хүний эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийхэд Анагаах ухааны ёс зүйн хо рооны зөвшөөрлөөс гадна олон шалгуур тавьдаг болчихсон. Манайд хийх боломжгүй зарим нарийвчилсан судалгаанд дээжийг нь гадагш илгээх шаардлага гардаг. Бид аль болох гадаад руу дээж явуулахгүйг хичээдэг ч зайлшгүй тохиолдолд бас л олон журам, шалгууртай тулгардаг. Төрийн бодлогын түвшинд ч гэсэн “Монгол хүний генийг гадаадынхан судалж байгаад, яг бидэнд зориулсан биологийн буюу бактериологийн зэвсэг бүтээж, массаар нь устгачих вий” гэсэн хий айдас байх шиг санагддаг.
-Гэхдээ тийм эрсдэл байхыг үгүйсгэх аргагүй юм биш үү?
-Одоогоор гадаадад 350 мянга гаруй монгол хүн сурч, ажиллаж, амьдарч байна шүү дээ. Тэгэх ээр монгол хүний гений бүтэц аль хэдийн ойл гомжтой болчихсон. Тиймээс ийм хийсвэр ханд лагаар шинжлэх ухааныг боох ёсгүй.
-Та олон жилийг судалгааны ажилд зориулж хойч үеийн судлаачдаа бэлтгэж яваа хүн. Энэ туршлагаас харахад манай улсад суурь болон хэрэглээний шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чөдөр тушаа болж буй өөр ямар бэрхшээл байна вэ?
-Хүний нөөцийн гүн хямрал. Жилд төрөх хүүхдийн тоо буураад 45 мянга руу орчихлоо. Ирээдүйд оюутнуудын тоо улам цөөрнө. Ингэхээр их, дээд сургуулиуд чанаргүй элсэгчдийг булаацалдаж эхэлдэг. Сайн оюутнууд нь дандаа гадагшаа явчихна. Япон, Хятад, Солонгос улс хэлний оноо харгалзахгүйгээр монгол хүүхдүүдийг шууд л элсүүлжбайна.Тэгэхээр хамгийншилдгүүдийг нь Азийн хөгжилтэй орнууд хамчхаж байгаа юм. Жишээ нь, эрх зүйчээр 3000 оюутан төгсөж байхад био-инженерчлэлээр ерөөсөө 10-хан хүүхэд төгсдөг. Асар том зөрүү байгаа биз. Хүмүүс “Био-инженерүүдээ олон болгоё” гэж ярьдаг ч энэ нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн чанартай шууд холбоотой. Шинээр элсэж байгаа хүүхдүүдийн чадвар эрс муудсан. Яагаад гэвэл байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг дүгнэх стандарт нь уначихсан шүү дээ.
-Тэгвэл Монголын их, дээд сургуулиудад байгалийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцах оюутны тоо хангалтгүй байгаа шалтгааныг та юутай холбон тайлбарлах бол?
-“Ковид-19” цар тахлын үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгүүдэд үнэлгээ хийж үзэхэд биологийн номуудын агуулга үнэхээр чанаргүй байсан. Зургуудыг нь “Google”-ээс шууд татаад тавьчихсан, найруулга муу, хэт олон үгтэй, сунжирсан өгүүлбэрүүдтэй юм билээ. Хуучны сурах бичгүүдэд 10-аас илүүгүй үгтэй товч өгүүлбэрээр ойлгомжтой бичдэг байв. Яг үнэндээ ийм муу, чанаргүй сурах бичгийг аль болох хурдан устгах ёстой. Үүнээс гадна МУБИС-ийн бэлтгэж буй багш нарын чанар, чадавхыг сайжруулах хэрэгтэй. Сүүлийн үед биологио өөрөө ч сайн мэдэхгүй багш нарыг олноор нь “үйлдвэрлэж”, хүүхдүүдийг багаас нь залхаах боллоо. Уг нь дээр үед биологийн хичээлд заавал сурах бичгээ нухаж унших шаардлага тавьдаг байв. Гэтэл одоо бичвэртэй харьцах энэ соёл улам бүр “нимгэрч” байна. Зөвхөн Монголд ч биш, дэлхий нийтээрээ л суларч байх шиг.
Буцаад сайжрах нэг найдвар байгаа нь хүүх дийн тоо цөөрөх тусам багшийн ачаалал багасна. Ингэснээр багш хүүхэд бүртэй тулж ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг. Нэг хэсэг улсын сургуулиудын чанар үнэхээр уруудсан. 50 хүүхэдтэй ангид долоо хоногт хоёрхон цаг биологийн хичээл ороод юу ойлгуулж чадах вэ дээ. Ер нь суурь боловсрол ёроолдоо хүртэл уначхаад байхад шинжлэх ухааны хөгжил ярих нь илүүц.
Боловсрол бол цогц ойлголт. Гэвч бид өнөөдрийг хүртэл боловсролын талаар нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Миний хувьд одоогийн тогтолцоог хүлээн зөвшөөрдөггүй, зарим талаараа радикал байр суурьтай гэж хэлж болно.
Хүний тархи нэгдмэл бүтэцтэй шүү дээ. Тий мээс ялангуяа суурь боловсролын түвшинд академик сургалтаас сэтгэл зүйг салгах боломжгүй. Гэтэл өдгөө мэдлэгийг хэрэгтэй, хэрэггүй гэж ангилж байна. Би лав мэдлэггүй хэрнээ чадвартай хүнийг, эсвэл чадваргүй мөртлөө мэдлэгтэй нэгнийг харж байсангүй.
Угтаа сэтгэл зүйн хувьд эрүүл, бэлтгэлтэй хүн мэдлэг, чадварыг илүү амархан эзэмшдэг. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн сэтгэл зүйн суурийг аль болох сайн тавьж өгөх хэ рэгтэй. Тэвчээртэй, тайван, төвлөрөх чадвартай хүүхэд цаашид их сургуульд сайн суралцаж, амьдралд илүү амжилттай байдаг.
У.Цэцэгсүрэн