Монгол Улсад интернэт хэрэглэгчийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр финтекийн зах зээл тэлж байна. 2026 онд финтек буюутехнологид суурилсан зээлийн нийт хэмжээгурван тэрбум төгрөгт хүрч, давхардсантоогоор 3.3 сая иргэн аппликэйшнийзээлд хамрагджээ. Нэг зээлдэгчид ногдож буй зээлийнхэмжээ дунджаар 915 мянган төгрөг. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасанэнэ оны II улирлын тайланд дурдсанаар 84 ББСБ финтек зээл олгож байгаагаасдолоо нь технологи, 77 нь технологи, уламжлалт хэлбэр хослуулсан аж.
Өнгөрсөн онд давхардсан тоогоор 2.4 сая хүнаппликэйшнийзээл авсанбөгөөднэгиргэнд дунджаар 757 мянган төгрөг ногдожбайж. Ийм төрлийн зээлийн зах зээл 1.8 тэрбум төгрөгт эргэлдэж байсан бол өдгөө бараг хоёр дахин тэлчихлээ. Энэ нь монголчуудынамин зуулга залгуулах нэг хэрэгсэл нь аппликэйшний зээл болсныг харуулж буй. Аппликэйшний зээлийн нэг сарын дундажхүү нь 4.1 хувь. Тэгвэл арилжааны банкнууд 1.2-1.7 орчим хувийн хүүтэйгээр зээл олгодог. Хэдийгээр ийм өндөр хүүтэй ч зээл авсан хүний тоо жилээс жилд нэмэгдэж, өрнөөс өрний хооронд амьдрах болжээ. Нийт зээлийн 50 гаруй хувь нь хэрэглээнийх аж. Финтекийн үйлчилгээ авагчдын 63.3 хувь нь дээд боловсролтой, ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд дундаж орлоготойхүмүүс ийн “гулсан оржээ”.
Аппликэйшний зээл нь шуурхай, барьцаа шаарддаггүй, үлдэгдэлтэй байсан ч нэмж авч болдог тул иргэд хүнд суртал багатайгаарнь үүнийг сонгодог аж. Ийм төрлийнзээлийг 1-3 сарын хугацаатай олгодогбөгөөд эргэн төлөлтийн хувьд 83 хувь нь хэвийн үргэлжилдэг гэнэ. ББСБ-ын салбарыннийт харилцагчийн 92 хувь нь аппликэйшнийхэрэглэгч бөгөөд хамгийн их буюу 35.1 хувийг 18-25 насныхан эзэлж байна. Харин 55-аас дээш насныхан 2.6 хувийг бүрдүүлж буй. Хэдийгээр ганцхан товч дараад л санхүүгийн хэрэгцээгээ шийдэхнь хялбар мэт боловч нөгөө талдаа хариуцлагыг сулруулж, өрний дарамтад оруулахэрсдэлтэйг эдийн засагчид санууллаа. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт энэ сарын 14-нд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ирж буй 20 000 гаруй хэргийн 80 хувь нь аппликэйшний зээлтэй холбоотой бөгөөд энэ нь шүүгчдийн ачааллыг нэмж буйг тодотгосон. Мөн Монголбанкнаас аппликэйшний зээл чанаргүй болж байгаа бодитой асуудал тулгарсныг мэдээлсэн юм.
Ташрамд дурдахад, 2021 онд 28 байгууллага аппликэйшнийзээл олгосон бөгөөднийт хэмжээ нь 308 сая төгрөг байжээ. Гэтэл өдгөө эл зах зээл таван жилийн өмнөхөөсдаруй 10 дахин тэлээд байна.
Ч.Цэлмэг