Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт бодлого, эрх зүйн шинэчлэл, геологийн судалгаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийнчиглэлээрхамтынажиллагаагаа өргөжүүлэх санал тавьсныг АҮЭБЯ-наас мэдээллээ. Энэ хүрээнд уул уурхайн салбарын “Country Compact” боловсруулахыг санал болгосон бөгөөд уг баримт бичиг нь гэрээ, санамж бичиг биш, хууль зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээлгэхгүй, харин хамтын ажиллагааны зорилго, тэргүүлэх чиглэл, хугацаа, хүрэх үр дүнг тодорхойлох тунхгийн шинжтэй баримт бичиг юм байна. Түүнчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням салбарынхаа тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, геологи, геофизикийн судалгааг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын үндэсний болон, газар ашиглалтын нэгдсэн бодлого боловсруулах, салбарынмэдээллийг нээлттэй, нэгдсэн платформ бий болгох шаардлагатайг онцолжээ. Түүнлчэн Дэлхийн банкны зүгээс ч Монголын санал, тэргүүлэх чиглэлд тулгуурлан “Country Compact” төслийг боловсруулж, танилцуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
С.Дулам