Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

“Дархан-88” уралдаанд Төв аймгийнхан тэргүүллээ

“Дугуйтай Дархан” клубийн санаачилгаар “Дархан-88” уулын дугуйн уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Эл уралдааны өсвөр үеийнхний ангиллын 40 км-ийн төрөлд Төв аймгийн баг тэргүүлэв. Удаах байрт “MG road” клубийн тамирчид шалгарсан. Тэгвэл гуравдугаарт “Хурд-Эрдэнэт-1” клубийнхэн жагссан байна. Түүнчлэн элит ангиллын 40 км-ийн төрөлд “Team Oggi” баг нэгдүгээрт байрт шалгарч, хоёрдугаарт “Атилла”-гийнхан эрэмбэлэгджээ. Харин гуравдугаар байрт “Хубилай” багийн тамирчид шалгарсан. 
2024-08-08

Олон улсын тэмцээнд 16 баг оролцох нь

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж буй энэхүү тэмцээний хэсгийн тоглолтын хуваарь, оролцох тамирчдын нэр тодорхой болсон аж. Үндэсний соёл, амралтын хүрээлэнд явуулах эл тэмцээнд Швейцарын “Лозанн”, Сербийн “Лиман” тэргүүтэй 11 улсын 16 баг өрсөлдөх юм байна. Харин манай улсаас “Улаанбаатар ММС энержи”, “Сансар ММС энержи”, “Баянгол бронкос”, “Завхан сайнсор” зэрэг баг оролцох нь
2024-08-08

Залуучуудын олимп зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ

“Парис-2024”-ийн үеэр Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ноос залуучуудын олимпын наадмыг зохион байгуулахтай холбоотой дугуй ширээний уулзалт зохион байгуулжээ. Уг олимпыг зохион байгуулах хүсэлтэй 10 гаруй орны төлөөлөл уулзалтад оролцсон бөгөөд үүнд манай улс ч багтсан аж. Монгол Улс залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ үүгээрээ илэрхийлж, товч танилцуулга хийсэн байна. ОУОХ-ноос хүсэлтийг нь ч баталгаажуулж. Манай улс 2030, эсвэл 2034 оны залуучуудын зуны олимпын наадам, 2027 оны ОУОХ-ны чуулганыг зохион байгуулах хүсэлт гаргасан аж. 
2024-08-08

Хүүхдийн спортын Х наадам эхэллээ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга наадмыг нээж, үүний дараа Төрийн дуулалыг эгшиглүүлэн Х наадмын тугийг хүндэтгэн залсан. Тугийг манай улсын шилдэг тамирчид болох өсвөрийн жүдоч Г.Энхжин, байт харваач У.Нямбаяр нар залав. Мөн БНХАУ-ын сагсан бөмбөгийн тамирчин Ши Тянь Чан, ОХУ-ын жүдоч Александрович Никита нар туг залах ёслолд оролцсон юм
2024-08-08

“Айраг” фестиваль Хутаг-Өндөр сумд болно

ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвд Монгол Улсаас бүртгүүлсэн хөхүүрийн айргийн соёлын хамгийн том баяр “Айраг” фестиваль Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Дондогийн булагт энэ сарын 10,11-нд болно. 
2024-08-08

“Mining week-2024” чуулганыг ирэх аравдугаар сард зохион байгуулах нь

Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “Mining week-2024” чуулганыг ирэх аравдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар товложээ. Гурав дахь удаагийн тус арга хэмжээ Налайх дүүргийн нутагт орших Тайж хайрхны бэлд болно. Энэ үеэр эдийн засгийн интеграцчлалыг бэхжүүлэн, олон салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэл бүхий, олон улсын уул уурхайн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн салбарын бүх түвшний оролцогч тал тулгамдсан асуудлуудаа дөрвөн өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ
2024-08-08

Сургууль бол цэцэрлэг биш гэдгийг зургаан настнуудад ойлгуулах нь чухал

2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг “E-Mongolia” цахим системээр энэ сарын 12-25-нд бүртгэх юм байна. Улсын хэмжээнд энэ онд 77 285 хүүхэд сургуульд элсэх аж. Анх удаа сургуулийн босго алхах гэж буй зургаан настнуудын сэтгэл зүйг хэрхэн бэлдэх вэ гэдэг асуудал эцэг, эхчүүдэд тулгардаг. Тэгвэл энэ талаар Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн мэргэжилтэн Э.Нарантуяа дараах зөвлөгөөг өглөө. Тэрбээр “Хамгийн чухал нь хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлдэх. Таны хүүхдэд шинэ орчин нөхцөлд өмнө нь харж байгаагүй багш, хүүхдүүдтэй уулзаж, сэтгэл зүйн хувьд дасан зохицох хугацаа хэрэгтэй. Өдөр тутамдаа хийдэг байсан дадлаа өөрчилж, танихгүй, мэдэхгүй зүйлстэй тулгарч, шинэ хүрээлэлд ороход тэдэнд айдас мэдрэгддэг
2024-08-08

Шумуулд хазуулснаас буглаж, мэс засалд орох тохиолдол гарч байна

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасагт хатиг, буглааны улмаас мэс засалд орох багачуудын тоо цөөрөхгүй байгаа аж. Тухайлбал, тус тасгийнхан өдөрт 30-40 хүүхдэд хатиг, буглаа авах хагалгаа хийж буй гэнэ. Үүний цөөнгүй нь шумуулд хазуулсны улмаас буглаж, идээт халдвар үүссэнээс болжээ. Энэ талаар тус эмнэлгийн Хүүхдийн мэс заслын тасгийнхнаас тодруулахад “Шумуулд хазуулсны улмаас буглаа үүсэж болно. Хүүхэд загатнасан хэсгийг маажсаны улмаас арьсны зөөлөн эд гэмтэж, идээлж бохирдон, халдвар орох эрсдэлтэй
2024-08-08

Б.НАРАНТУЛГА: Монголчууд мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг хүмүүс биш

“Миний анхны мэргэжил хүүхдийн номын зураач. Хүүхдийн номын “Жангар” студийг 2005 онд үүсгэн байгуулалцаж байлаа. Хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажилласны дараа сэтгэл судлалын чиглэлээр сурахаар шийдсэн. Ингээд эрхлэгчийн ажлаа хүлээлгэн өгөөд, дахин сурч эхэлсэн юм” хэмээн ярих бүсгүйг Б.Нарантулга гэдэг. Тэрбээр Урлагийн сэтгэл заслын үндэсний төвийн үүсгэн байгуулагч, урлагийн сэтгэл засалчаар ажилладаг юм. Монголд урлагийн сэтгэл заслыг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар түүнтэй ярилцлаа.
2024-08-08

Нярайн эндэгдлийг 75 хувиар бууруулах үндэсний баг ажиллана

Монгол Улсад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайнх эзэлж байна. Үүнээс 71.6 хувь нь эрт нярай үедээ эндэж буй аж. Тиймээс нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулж, дундаж наслалтыг нэмэх зорилгоор үндэсний баг бүрдүүлжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын санаачилгаар үндэсний хэмжээнд нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц ажлыг удирдан манлайлах багийг бүрдүүлсэн байна. Тэд мөн таван багийг ахалж ажиллах гэнэ. Тухайлбал, нярайн тархи хөргөөх, уушгины даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээ, зүрхний нээлттэй мэс засал, цогц эрт илрүүлгийг нутагшуулах, дутуу төрөлтөөс сэргийлэх гэсэн таван чиглэлд тус бүрийн үүрэгтэй ажиллах юм байна. Энэ цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр нярайн нийт эндэгдлийг 75 хүртэл хувиар бууруулах боломжтой гэнэ
2024-08-08

Жилд 200 гаруй хүн нойр булчирхайн хорт хавдраар өвчилж байна

Монгол, Японы эмч нарын хамтарсан нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын талаарх хурал өчигдөр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д эхэллээ. Хурлын гол үйл ажиллагаа өнөөдөр өрнөх бөгөөд зочин илтгэгчээр “Нагоя” эмнэлгийн захирал, профессор Акимаса Накао оролцох юм байна. Хурлыг Японы “Aichi gakuin” их сургуулийн профессор Нагато Нацүме, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар даргалж, хэвлийн хөндийн мэс засалч, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хавдар судлаач нар хэлэлцүүлэг өрнүүлэх аж. 
2024-08-08

Сурагчийн дүрэмт хувцасны стандартыг шинэчлэх ажлын хэсэг байгуулах нь

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор Боловсролын яамныханд шийдвэрлэх, өөрчлөх ажил тун их байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны стандартыг шинэчлэх талаар ярьж эхлэв. Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр Оёдлын холбооны төлөөллүүдтэй уулзаж, тус салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт болон цэцэрлэгийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны талаар санал солилцсон юм. Яамны зүгээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг, эхэд санхүүгийн хүндрэл бага учруулахаар шийдвэрлэх саналтай байгаагаа уламжилжээ
2024-08-08

Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүдийг бүртгэж эхлэв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийг бүртгэж эхэлжээ. Тэд энэ сарын 12- ноос өмнө хүсэлтээ СЕХ-нд илгээх ёстой юм. Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ явуулна хэмээн холбогдох хуульд заажээ. Тиймээс сонгуульд оролцох тухай аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын болон намын даргыг томилсон шийдвэр, сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт, нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам зэрэг бичиг баримт бүрдүүлэн хандах аж
2024-08-08

Замын дундаас замхарсан төслүүд

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор хэмээх нэршлийг дуулаагүй хүн Монголд ховор болов уу. Арга ч үгүй юм, 2010 оноос хойш л Дорноговьд аж үйлдвэрийн парк байгуулж, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар улс нийтээрээ чихэнд хоногштол ярилаа шүү дээ. Харин эл цогцолборыг байгуулах ажил яг өнөөдөр ямар түвшинд байгааг мэдэх хүн тийм ч олон биш болов уу
2024-08-08

Живж буй хүний гараас биш, үс, чихнээс нь татаж авардаг

Энэ оны эхний хагасын байдлаар 60 гаруй хүн усанд осолдсоны олонх нь 15-20 насныхан аж. Бас нэлээд тооны хүүхэд багачууд эндсэн тухай, ялангуяа баяр наадмын өдрүүдэд Баян- Өлгий аймагт нэгэн гэр бүлийн зургаан хүн нуурын усанд амь эрсэдсэн талаарх эмгэнэлт мэдээг сонсоод уншигч түмэндээ санамж, зөвлөмж болоосой хэмээн энэ бяцхан бичвэрийг тэрлэлээ. 
2024-08-07

Япон сурагчид монгол ахуйтай танилцаж байна

Япон хүүхдүүд монгол ахуйтай танилцаж байна. Тодруулбал, Боловсролын яам, Япон Улсын Шизүока мужийн Боловсролын газар, Дорноговь аймгийн ЗДТГ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд багш, сурагч солилцооны хөтөлбөрийг энэ жил 13 дахь удаагаа хэрэгжүүлж байгаа аж. Үүний хүрээнд Шизүока мужийн албаны хүмүүс болон ахлах сургуулийн 20 сурагч, таван багш манай улсад иржээ. Тэд өдгөө Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын зургаадугаар сургуульд монгол хэл соёл, түүх уламжлал, ардын ёс заншил, боловсрол, урлагийн чиглэлээр хичээл үзэж буй аж
2024-08-07

Урт цагаан автомашины зогсоол болчихлоо 

Хотын удирдлага, холбогдох албаныхан олигтой зүйл барьж чадахгүй хэрнээ буулгаж нураахдаа тун сайн гэдгийг илэрхийлэх жишээ нь Урт цагаан билээ. Албан нэрээр бол Чингэлтэй дүүргийн III хороон дахь Нийслэлийн өмчийн III байр, олны нэрлэж заншсанаар Урт цагааны барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард “нүд ирмэхийн” зуурт л буулгачихсан юм. “Энэ барилга хотын түүхийн нэг хэсэг учраас буулгаж болохгүй. Учир нь XX зууны Улаанбаатарын бүтээн байгуулалтын үеийн түүхийг өгүүлэх ууган барилгуудын нэг” гэж олон хүн эсэргүүцсэн ч албаныхан нь тоосонгүй, идэр есийн хүйтэн ч гэж халшралгүйгээр долоохон хоногийн дотор газрын хөрснөөс арчиж орхисон. 
2024-08-07

Амжилт гаргахын тулд гадаад хэл сурах хэрэгтэй юү

Индонез, Малайз, БНСУ, БНХАУ-ын тамирчид бадминтоны спортод давамгайлдаг, бараг л хаанчилдаг. Энэ төрөлд өөр тив, улсын тамирчид өндөр амжилт гаргах нь өдрийн од мэт ховор агаад тийм тохиолдол гарлаа ч нэг удаагийнх байх нь элбэг. Харин сүүлийн жилүүдэд Азийн бадминтончдыг дэлхийн тавцанд В.Аксельсен хэмээх тамирчин хашрааж байна. 
2024-08-07

Өрсөлдөгчөө хүндлэх сэтгэл

Эмэгтэйчүүдийн бадминтоны ганцаарчилсан төрлийн аваргууд өнгөрсөн даваа гарагт тодорлоо. Аваргын төлөөх тулаанд БНСУ-ын Ан Сен Юн БНХАУ-ын Хэ Бинжаог ялсан юм. Сонирхолтой нь, өрсөлдөгч нь гэмтэж хасагдсанаар хятад тамирчин финалд тоглох боломжтой болсон бөгөөд Хэ Бинжао түүнийг хүндэтгэж буйгаа медалийн тавцанд гарахдаа илэрхийлсэн байна.
2024-08-07

А.Дюплантис физикийн хуультай өрсөлдсөөр байна

Үнэнийг хэлэхэд, эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрөлд ердөө ганцхан зүйл л сонирхол татдаг. Тэр нь А.Дюплантис дэлхийн шинэ дээд амжилт тогтоох уу гэдэг нь юм. Түүнд ганцхан өрсөлдөгч бий нь Арман өөрөө. Бүр тодруулбал, физикийн хууль, хүний нөөц боломжийн хязгаар.
2024-08-07