“Монголын шашин, соёлын өв дурсгал” үзэсгэлэн дэлгэлээ
Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин, соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл олны хүртээл болгоно. Үзэсгэлэнд монголчуудын шүтээн болон зан үйлийн уран зураг, модон барынхэвлэмэлдүрс, бурхныбаримал тэргүүтэй түүх, соёлын хосгүй ач холбогдол бүхий 700 гаруй ховорүзмэрийг дэлгэснээрээ онцлогтой аж.
2026-04-13
Иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулах нь
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд эрүүл мэндийг дэмжих нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Хүн амын нийт нас баралтын 74 хувийг халдварт бус өвчин эзэлж буй бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.
2026-04-13
Дэлхийн “Ерөнхий сайд”-д дөрвөн хүн нэр дэвшээд байна
Хэвлэлүүдэд бичиж буйгаар НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг төвөгтэй асуудлууд хүлээж байна. Юуны урьд НҮБ санхүүгийн хямралд ороо буй. Үүнд мэдээж дайн, зөрчилдөөнүүд хурцдаж байгаа нь нөлөөлсөн.
2026-04-13
Шударга бус нийгмийн өмнө хүчин мөхөстсөн “Инээмтгий хүн”
Хэрмэл жүжигчин Гуинплен, сохор эмэгтэй Дея нарын эмгэнэлт атлаа нандин хайр сэтгэлийн түүх. Жинхэнэ гоо үзэсгэлэн, хүний мөн чанар гадаад төрхөд бус, дотоод сэтгэлд оршдог тухай өгүүлэх “Инээмтгий хүн” жүжгийг ердөө “хайрын түүх” хэмээн тодорхойлбол Виктор Хюгогийн суут сэтгэлгээг дэндүү ядмаг дүрсэлсэн болно.
2026-04-13
“Баянтал” эко паркийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн зорилтын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Ялангуяа мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг байгальд ээлтэйгээр хөгжүүлэх, боловсруулалтын түвшнийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахаар болсон.
2026-04-13
“Эрчүүдийн эрүүл мэнд, боловсролд анхаарахгүй бол оройтох нь”
Манай улсын хүн амын дундаж наслалт 72.7 байсан бол 2025 онд 71.7 болж нэг жилээр богиноссон. Улсын хэмжээнд эрэгтэйчүүд дунджаар 67.9, эмэгтэйчүүд 77.1 насалж байгаа аж. Эмнэлэгт үзүүлж буй эрэгтэйчүүдээс эмэгтэй нь 1.6 дахин олон байгаа бол насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь огт эмнэлэгт үзүүлж байгаагүй, 59 хувь нь өвчний хожуу шатанд оношлогдсон гэдгийг дээрх тайланд дурдлаа.
2026-04-13
Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан байсныг илрүүлжээ
БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газрынхан нийслэлийн Байгаль орчны газартай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж буй билээ. Энэхүү шалгалт нь авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит нөхцөлд үнэлэх зорилготой аж.
2026-04-13
Мөсөн голууд эрчимтэй хайлж, эх газрын цэвэр усны нөөцөд аюул учруулж эхлэв
“Nature reviews earth and environment” сэтгүүлд нийтэлснээр сүүлийн арван жилд мөсний массын жилийн дундаж алдагдал XX зууны төгсгөл үеийнхээс дөрөв дахин нэмэгджээ. Мөн Австралийн Монаш их сургуулиас гаргасан тайланд дурдсанаар 1975 оноос хойших ажиглалтын түүхэнд мөсөн гол хамгийн ихээр хайлсан зургаа дахь жил нь 2025 он болов.
2026-04-13
Хүүхэд тээвэрлэж явсан автобус, автомашинтай мөргөлдөж, зургаан хүн нас барав
Уг ослын дараа Боловсролын ерөнхий газраас мэдэгдэл гаргасан юм. Үүнд “Автобусанд зорчиж явсан 29 хүүхэд эсэн мэнд, биеийн байдал нь хэвийн. Жаргалтхаан сумын эмнэлгийн эмч нарын хяналтад байгаа бөгөөд энэ талаар сургуулийн захирлаас нь мэдээлэл авлаа. Хүүхдүүд болон гурван багш, дөрвөн эцэг, эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан, хоол ундаар хангаж, сумын эмнэлгээс анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Дараагийн элсэлтийн шалгалт болон улсын хэмжээнд батлагдсан бусад арга хэмжээнд сумын сурагчид цахимаар оролцох боломжийг хангаж ажиллах болно” гэжээ.
2026-04-13
Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулахыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат, Д.Энхтүвшин, Ж.Золжаргал нар Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “2024 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Таван толгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын бичсэн тайланд БНХАУ-ын тал 250 сая тн нүүрсийг 16 жилийн турш биржийн үнээр авах саналыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ таван хувийн хөнгөлөлт өгөөч гэсэн байна. Биржийн үнэ нь 100 ам.доллар гэж бодоход 95 ам.доллароор зарах боломж байсныг үгүй болгон, хоёр дахин бага үнээр борлуулж, Монголын баялгийг 16 жилийн турш хямд үнээр худалдахаар болсон асуудлыг иргэдийнхээ өмнөөс хянах зорилгоор түр хороо байгуулъя гэсэн юм.
2026-04-13
Сайн багш ч сайдын албанд жулдсан П.Наранбаяр
Японд боловсрол эзэмшсэн, багш, судлаач Пүрэвсү рэнгийн Наранбаяр улс төрд “намын кнопчин” гэхээс илүү “ёс суртахуунтай хүн” гэсэн хүлээлт үүсгэсэн нэгэн. Монголын улс төрд нүдний гэм болж ховордсон ёс зүй, дэг жаяг, шударга ёс, сахилга хариуцлага гэдэг зүйлийг гэвч нэг хүн, нэг намаас нэхээд нэмэргүйг бид 126 гишүүнтэй парламентын “шинэ кадрууд”аас хангалттай харсаар байна.
2026-04-13
Арьс ширний үйлдвэрлэлээс ялгардаг, байгальд удаан задардаг органик бохирдуулагчийг бууруулна
Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлд ашигладаг химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан хамтран 72 сарын хугацаанд хэрэгжүүлэх аж. Энэхүү төсөл нь олон улсын байгаль орчны хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд манайх найм дахь орон нь болон сонгогджээ.
2026-04-13
Биед шигдсэн хачгийг эмнэлгийн орчинд зөв авхуулаарай
Ойн хачиг нь тавдугаар сарын сүүлчээс идэвхжиж, 6-7 дугаар сард өвчлөл хамгийн дээд цэгтээ хүрдгийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэв. Манай улсад хачгаар дамждаг гурван төрлийн халдвар эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэгддэг байна. Тодруулбал, халдвартай малын хачигт хазуулбал риккетсиоз, ойн хачгаас боррелиоз гэх нянгаар үүсгэгддэг халдвар дамждаг аж. Мөн хачигт энцефалит гэх вирусээр үүсгэгддэг өвчин бий гэнэ. Эдгээр халдвараар бүх насныхан өвчлөх боломжтой бөгөөд хачигт боррелиозын халдвар авсан хүмүүсийн 7.6 хувь нь малчид байна.
2026-04-11
Хиймэл оюуны эринд бичгийн машин эргэн ирэв
Корнеллийн их сургуулийн герман хэлний багш Матиас Фелпс хиймэл оюуны хэрэглээ хэт нэмэгдэж буйд санаа зовниж, улмаар оюутнуудынхаа сэтгэн бодох болон бичгийн чадварыг нь хамгаалах нэгэн өвөрмөц шийдэл туршиж эхэлжээ. Тэрбээр хичээлийнхээ хүрээнд оюутнуудаас компьютер, таблет биш, харин хуучны бичгийн машин ашиглан даалгавраа хийхийг шаардах болсон байна. Ингэснээр даалгавраа хиймэл оюунд даатгах бус, өөрсдийн бодол сэтгэхүйн үйлдэл, хэл найруулгадаа найдан, бие дааж гүйцэтгэхэд түлхэц өгнө гэж үзжээ.
2026-04-11
Цагаан тогоруу устаж байна
Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвөөс “Амьтны улаан дансны үнэлгээ”-нд багтсан амьтан, ургамлыг цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаад цагаан тогоруу (Grus leucogeranus)-ны талаар сонирхолтой баримтууд дэлгэснийг уншигчдадаа хүргэе.
2026-04-11
Үйлдвэрлэлийн ослын 746 тохиолдол бүртгэгдэж, 73 хүн нас баржээ
Манай улс 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сар болгон тэмдэглэж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалахад анхаардаг билээ. Өнгөрсөн онд мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол 52оор нэмэгдсэн бөгөөд Мэргэжлийн өвчин, судлалын эмнэлгийн хяналтад 2046 иргэн байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 746 тохиолдол бүртгэгдсэнээс 73 хүн нас баржээ.
2026-04-11
Нийгмийн түгшүүрийг хүний биеийн эрхтнүүдээр илэрхийлсэн “Амь”
Нийгмийн дарамт, хүний дотоод сэтгэлийн түгшүүрийг уран бүтээлээрээ илэрхийлсэн, барималч Ө.Одхүүгийн бие даасан “Амь” нэртэй үзэсгэлэнг “Хаан” галерейд нээжээ. Үзэсгэлэн энэ сарын 7-30 хүртэл олон нийтэд нээлттэй. Уран бүтээлч Ө.Одхүү “Өнөөгийн нийгмийг түгшүүрт автуулж буй гол хүчин зүйл нь хүн төрөлхтөн бөгөөд тэдний эцэс төгсгөлгүй шунал нь өөртөө болон бусдад хор хөнөөл учруулж, нийгэмд сэтгэл зүйн дарамтыг улам гүнзгийрүүлж байна” гэв.
2026-04-10