
-Төв талбайн хоёр талаар цагдаа, дотоодын цэргийн хамгаалалт гаргахаас гадна төмөр хайс эгнүүлэн тавьсан нь олон нийт “Шинэ Ерөнхийлөгч аймхай” хэмээн жиг жуг хийхэд хүргэв.

-Тангараг өргөж буй Төрийн ордны их танхимд “Вандэбо” хамтлагийн дуучин Эбо электрон тамхи татаж, төрт ёсыг болон Ерөнхийлөгч болон бусад оролцогчдыг үл хүндэтгэв.

-УИХ-ын дарга Г.Занданшатар тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдах үеэрээ шинэ Ерөнхийлөгчөө бос, суу гэхчлэн “командалж”, сандарч, тэвдэхдээ Халтмаагийн Хүрэлсүх гэж будилж хөглөв.

-Зарим иргэн төв талбайн баруун талаар буюу хотын захиргааны орчмоор урагш, хойш явж “Баярлаж баясах шалтгаан алга. Олон хүн бөөгнөрүүлэхээ боль” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байв.

-Төв талбайн урд хэсэгт есөн их буу зэрэгцүүлэн тавьж, тэнгэр лүү 21 удаа буудсан юм. Үүнд талбайд цугласан иргэд тийм ч таатай хандсангүй.

-“Comedy” Амараа төв талбайд ирж “Халдвар хамгааллын дэглэмээ баримтал” гэж орилоод цагдаагийнханд баригдлаа.

-Жагсаалд оролцож буй цэргийн алба хаагч болон сонсогчдоос зарим нь халуун наранд 2 цаг зогссоноос бие нь муудаж, цагдаагийн алба хаагч ус дөхүүлж өгөв.

-Хилийн цэрэг, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, цэнхэр дуулгатнууд, цагдаа, төрийн тусгай хамгаалалтын газар, онцгойгийнхон, сонсогчид 80, 80-аараа хайрцаглан жагсаж, ёслолд ирсэн ч парад хийх биш номхон зогссоор буцав.

-Талбайн эргэн тойронд залуус “NO NAADAM” гэсэн лоозон барьж, эсэргүүцлээ соёлтойгоор илэрхийллээ.