АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Тэргүүн хатагтай Мишель Обама нарын хайр сэтгэлийн түүхийг өгүүлсэн “Southside with You” уран сайхны киноны зураг авалт эхэлжээ.
Киноны гол дүрийг Паркер Сойерс, Тика Самптер нарын жүжигчид бүтээж байгаа аж. Найруулагч Ричард Танны ярьснаар уг киноны зохиолыг Барак Обамагийн дурсамжийн номоос сэдэвлэн бичжээ. Кинонд Барак Обама Харвардын их сургуулийн хуулийн ангийг төгсөөд Чикагогийн “Sidley Austin” фирмд ажиллаж эхэлсэн 1989 оны үйл явдлыг дүрслэн үзүүлэх юм байна. Тухайн үед АНУ-ын ирээдүйн Тэргүүн хатагтай Мишель Робинсон нь Барак Обамагийн даргаар ажиллаж байжээ. Тэдний анхны болзоо, хэрхэн гэрлэх санал тавьсан талаар өгүүлэх “South- side with You” уран сайхны кино 2016 онд нээлтээ хийх ажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама