Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

З.НАРАНТУЯА: Бидэнд дотоод зохион байгуулалтаа дахин өөрчлөх, буцах, бутрах эрх байхгүй 

Намууд улс төрд орж буй залуу хүмүүс, эмэгтэйчүүд, дараа үеийнхнээ туршлагажуулж, мэдлэг олгон бэлддэг академик сургалтын байгууллагатай байх учиртай. Сүүлийн үед АН, МАН ийм сургалтын байгууллагатай болж, хүмүүсээ бэлддэг боллоо. Алдаа гаргахаас сэргийлэхийн тулд үг хэллэг, үйлдэл, гадаад үзэмждээ анхаарч ажиллахаас эхлээд удаан хугацааны бэлтгэл хэрэгтэй байдаг. Ийм бэлтгэлгүйгээр улс төрд орж ирсэн хүмүүс алдаа гаргах тохиолдол бий. Иргэдийн жендерийн талаарх мэдлэг, боловсролтой ч бас холбоотой. Эрэгтэй гишүүдийн алдааг томруулж хардаггүй атлаа эмэгтэйчүүд рүү илүү дайрдаг. Тиймээс аль болох олон эмэгтэй гишүүн парламентад сонгогдож, алдах нь алдаад, хийх нь хийгээд явж байтал нийгэм аяндаа хүлээн зөвшөөрдөг болно. 
2023-06-15

Н.ЖҮРМЭДДОРЖ: Дэлгэцэд дүнг харуулахад манай хамтлаг хол түрүүлсэн байлаа 

СУИС-ийн багш нарын бүрэлдэхүүнтэй “Тэнгэр аялгуу” хамтлагийнхан Японы Осака хотод болсон цөөхүүл хөгжимчдийн олон улсын VIII уралдааны гранпри шагнал, алтан медалийг авч, энэ жил анхлан бий болгосон онлайн үзэгчдийн шагналыг нь ч хүртсэн билээ. Эх орондоо хэдхэн хоногийн өмнө ирсэн тэдний төлөөлөл эвэр бүрээч, СУИС-ийн багш, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин Н.Жүрмэддоржоос товч мэдээлэл авлаа.
2023-06-14

С.ХӨХӨӨ: Амжилт гаргасан тамирчдаа шигшээ багт өгөхгүй бол ажлаас хална гэж сүрдүүлдэг байлаа 

Түүний эл спортод оруулсан хувь нэмрийг үнэлж, 2016 онд Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2018 онд 70 насных нь ойгоор МҮОХ-ны “Алтан од”-одонгоор шагнажээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн түүнийг зочноор урилаа. 
2023-06-13

Д.ЭНХЖАРГАЛ: Эмэгтэйчүүд хаалттай хаалганы цаанаас хашхирахаас өөр аргагүй байна

“Монфемнет” үндэсний сүлжээ төрийн бус байгууллагын зохицуулагч Д.Энхжаргалтай шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцлаа. 
2023-06-13

П.БАЯР: Хүчингийн хэргийг инээдэм болгоод ярьж байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь эмгэнэлтэй 

-Газар дээр нь юу болсон талаар хууль, хяналтын байгууллага дүгнэлт, шийдвэрээ гаргасны дараа эл хэргийн тухай ярих нь зөв болов уу. Гэхдээ үүнтэй төстэй үйлдлийг манай төрийн албаныхан гаргаж байсныг бид мэднэ. Бэлгийн дарамт, хүчирхийлэл нь өнөөдөр яриад байгаа нүүрс, төрийн сангуудын хулгайнаас илүү хүний эрхэм чанар, үнэт зүйл, халдашгүй эрх, эрх чөлөөг нь хулгайлж буй гэмт үйлдэл юм. 
2023-06-12

Г.ОЮУНДАРЬ: Морин шарилжаар импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой 

Энэ жилийн уралдааны эцсийн шатанд 30 орчим төсөл шалгарсан бөгөөд шүүгчид эдийн засгийн үр өгөөж, судалгаа хөгжүүлэлт, туршилтын үр дүн зэргийг харгалзан дээрх багийн санаачилгыг шилдгээр өргөмжилж, удаах гурван байрыг нь урамшуулсан юм. “Артемис” багийн гишүүн, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн инновац хариуцсан мэргэжилтэн, ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Оюундарьтай ярилцлаа. 
2023-06-09

Ц.АНАР: Дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцээд өрсөлдөх зүүд мэт санагдсан

Тухайлбал, Тэрэлжид болсон хаданд авиралтын хотын АШТ-д удаалж, Д.Чадраабал агсны нэрэмжит УАШТ-ээс хүрэл, “URSA сup” спорт авиралтын АШТ, мөн “Ice challenge” мөсөнд авиралтын хотын АШТ-ээс мөнгөн медаль зүүж гэрийнхнээ баярлуулав. Хэзээ нэгэн цагт аварга болох сон гэж мөрөөддөг байсан хүслээ 2018 онд биелүүлж, шагналын тавцанд зогссон юм. Өдгөө шилдгүүдийн эгнээнд жагсаж, хилийн дээс алхдаг болсон түүнтэй ярилцлаа. 
2023-06-09

З.ТЭМҮҮЛЭН: Зурагтаар хөлбөмбөгийн тэмцээн үзээд тоглож эхэлсэн

Улмаар Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигт хүрэл медаль хүртэхдээ клубийнхээ нэрийн өмнөөс гоолын самбарт нэрээ гаргасан хамгийн залуу тамирчнаар тодорсон. З.Тэмүүлэн хөлбөмбөгийн ногоон талбайд үргэлжилж буй “Mobi premier league 2022-2023” тэмцээнд өрсөлдөж, улирлын 23 тоглолтын дараах байдлаар багийнхнаасаа 14 гоол оруулсан юм. Лигийн мэргэн буучдын жагсаалтын зургадугаарт бичигдсэн түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо. 
2023-06-08

Г.ЭРДЭНЭБАТ: Эрх баригчдын өргөн барьсан төсөлд сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх заалт байхгүй 

Сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг АН-аас боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж буй аж. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа. 
2023-06-07

Р.БҮҮВЭЙБААТАР: Улаан буудайн ургацын хэмжээг 30 хувиар өсгөх боломжтой

Хөдөө аж ахуйн их сургуулийн зөвлөх багш, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Р.Бүүвэйбаатартай ярилцлаа. Тэрбээр тус сургуульд 40 гаруй жил багшилж буй бөгөөд 1991 онд анх улаан буудайн үрийн чанарыг дээшлүүлж, ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд цахилгаан орон ашиглах талаарх судалгаа хийн техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Улмаар дээрх судалгаагаа гүнзгийрүүлэн 2022 онд Шинжлэх ухааны академиас техникийн шинжлэх ухааны докторын зэрэг авчээ. 
2023-06-06

Д.ЭНХЦЭЦЭГ: Хуулийн этгээдээс намд өгөх хандивыг нэмэх биш, зогсоох ёстой 

“Нээлттэй нийгэм” форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач Д.Энхцэцэгтэй Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбоотой сэдвээр ярилцлаа. 
2023-06-05

Ш.СОЛОНГО: Онгод, ухаанаа хослуулахгүй аваас зохиол “аргуу” болж мэднэ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МЗЭ-ийн шагналт зохиолч Ш.Солонготой ярилцлаа. 
2023-06-02

Ш.ОДОНСҮРЭН: Шүүх өсвөр насныханд ял оноохгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ түлхүү хэрэглэж байна

 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр өчигдөр тохиолоо. Монгол Улсад хүүхдийн эрх хэрхэн хангагдаж байгааг уншигчид дүгнэж буй нь мэдээж. Хүүхдийн эрх зөрчигдөж, аливаа гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох, түүнд холбогдох явдал олон гардаг. УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийнхэн өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс ял оногдуулсан шийтгэхтогтоолуудад2021, 2022 оны III улирлын байдлаар улсын хэмжээнд судалгаахийжээ. Энэ талаар тус хэлтсийн ахлах прокурор Ш.Одонсүрэнтэй ярилцлаа. 
2023-06-02

Л.ДӨЛГӨӨН: Азийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон нь л миний хувьд том амжилт 

Улаанбаатар хотод зохион байгуулсан Азийн физикийн 23 дугаар олимпиадаас манай улс нэг хүрэл медаль хүртсэн. Энэ нь олон улсын физикийн олимпиадаас 14 жилийн дараа хүртсэн хоёр дахь хүрэл медаль болсныг зохион байгуулагчид онцолсон юм. Нэр хүндтэй, томоохон уралдаанд оролцож, эх орныхоо нэрийг гаргасан нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Л.Дөлгөөн болон түүнийг энэ амжилтад хөтөлсөн Ж.Хатанбаатар багштай ярилцлаа. Энэ удаагийн олимпиадад оролцсон сурагчдыг МУИС-ийн Д.Улам-Оргих тэргүүтэй дөрвөн багш дасгалжуулсан ч Л.Дөлгөөнийг физикт дурлах, тууштай хичээллэх, амжилтад хүрэх суурийг Ж.Хатанбаатар багш тавьжээ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд түүнийг шавийнх нь хамт урамшуулсан юм. 
2023-05-31

Г.Гэрэлтуяа: С.Батдөлийн үйлдэл нүүрсний хэрэгт хамаагүй

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрдэнэс Силвер Ресурс “-ын ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Т.М, Б.Ж нарын 6 хүнд холбогдох хахууль авах, өгөх болон мөнгө угаах гэмт хэрэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нүүрсний хэргийн хамгийн олон холбогдогчтой буюу гааль, хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон нийт 22 хүнд холбогдох хахууль авах, өгөх гэмт хэргийн шүүх хурал хүлээгдэж байна. 
2023-05-29

Н.ДАВААДОРЖ: Баруун хилийн зэвсэгт тулгаралтын талаар түүхийн ном, сурах бичгүүдэд огт тусгаагүй байна

Баруун хилийн зэвсэгт тулгаралтын 75 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Энэхүү түүхэн үйл явдлын талаар Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн Хилийн түүхийн секторын дарга, доктор, хурандаа Н.Даваадоржтой ярилцлаа.
2023-05-29

Л.ЭНХРИЙЛЭН: ДАШТ-ий хошой хүрэл медаль дэвжээн дээрх барилдааныг үргэлж сануулдаг

Л.ЭНХРИЙЛЭН: ДАШТ-ий хошой хүрэл медаль дэвжээн дээрх барилдааныг үргэлж сануулдаг
2023-05-26

Р.ШИНЭГЭРЭЛ: Төрийн өмчийн бизнес гэдэг асар том салбар бий болчихлоо

-Манайх шинэ бизнест төдийлөн ээлтэй биш. Хот, хөдөөд гарааны бизнес эрхлэх бодлогын таатай орчин өнөөдрийг хүртэл бүрдэж чадсангүй. Нөхцөл байдал хаана ч ялгаагүй ижил байгаа. Төрөөс ирж буй дарамт шахалт, татвар, нийгмийн даатгал, хураамж, шимтгэл өндийх, өөдлөх боломж ер олгохгүй байна. Бусад оронтой харьцуулахад жижиг бизнес хөл дээрээ тогтох, бойжих орчин байна уу гэдгийг бид харах ёстой. Өнөөдөр манай улс их л хатуу, халшрам нөхцөлтэй. Тийм болохоор бизнес томрохгүй, эсвэл тогтвортой, тууштай хөгжиж чадахгүй байна. Дийлэнх нь эхний үеэ давж чадахгүй үүд хаалгаа барьдаг. Хөдөөд шинэ бизнес үүсэж байвал уг нь сайн. Үүсэх боломж нь эрчимжсэн мал аж ахуйг түшиглэсэн, эсвэл шинээр үйл ажиллагаа явуулж буй уурхайн дэргэд туслан гүйцэтгэх болон дагалдах үйлчилгээ үзүүлэх. Мөн аялал жуулчлалын хүрээнд жаахан боломж байж магадгүй. 
2023-05-18