Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Ж.ЗОЛЖАРГАЛ: Монголоос коксжих нүүрс авдаг бүс нутгийнх нь эрэлт тогтвортой байна 

“Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын эцэст БНХАУ-ын Шанхайд болсон “Хятадын гангийн хөгжлийн стратеги”, дөрөвдүгээр сарын сүүлээр Тайландын Бангкокт зохион байгуулсан “Азийн нүүрсний зах зээлийн төлөв, худалдааны чуулга уулзалт”-д оролцоод ирсэн юм.
2023-05-12

З.ТАМИР: Үе тэнгийнхний дарамтыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал гэж үзэх болсон 

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Үндэсний хөрөнгө бүрдүүлэлтийн хэлтсийн захирал З.Тамиртай үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалтын талаар ярилцлаа. Тэрбээр хүүхдүүдийн, тэр дундаа өсвөр насныханд тулгамдаж буй дарамт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй судлаачдын нэг юм. Улсын хэмжээнд өдгөө энэ чиглэлээр хэрэгжүүлж буй “Найз байя” үндэсний аяныг санаачлан зохион байгуулагчдын нэг нь З.Тамир аж. 
2023-05-11

"Хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлэх бус, шатрын гайхамшиг, менежментийг ойлгуулахыг хүсдэг” 

Грек улсын Родес хотод өнгөрсөн сарын 13-23-нд зохион байгуулсан сурагчдын ДАШТ-д манай шатарчид 55 орны 530 гаруй тамирчинтай зургаан насны 12 ангилалд оюунаа сорьсон. Тэднээс Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 5б ангийн сурагч Б.Буянхишиг охидын 11 насны ангилалд түрүүлсэн юм. Спортын босго өндөр. Ямар ч хүнд амжилт амархан ирдэггүй. Шавийнхаа ур чадварыг богино хугацаанд ахиулж, шилдгүүдийн эгнээнд багтаахад Дэлхийн шатрын холбооны мастер, “Стейниц” шатрын академийг үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Г.Мөнхбаярын хичээл зүтгэл багагүй нөлөөлжээ. Тэрбээр дэлхийн аварга цолтон төрүүлсэн Монголын дасгалжуулагчдаас насаар хамгийн залуу нь. Родес хотын шатрын хөлөг дээр түүхэн амжилт гаргаж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн багш, шавь хоёрыг зочноор урилаа. 
2023-05-09

 Ц.РАДНАА: 90 хүрээд амьдралынхаа түүхийг бичнэ

-Үүнд хариулах гэхээр онгирсон болчих гээд байх юм. Би эм ууж үзээгүй гэхэд бараг болно. Залуу байхад ханиад зэрэг хөнгөн өвчин тусаж л байлаа. Тийм үед толгойны болон ханиадны эм ууж үзсэн. Түүнээс өөр эм ууж байгаагүй ээ. Тамирчин болсноос хойш ханиад хүрсэн ч гүйж хөлсөө гаргаад л эдгээчихдэг болсон доо. Одоо надад эм уух шаардлага байхгүй. Эрүүл мэндийн хувьд хараа жаахан муудаж эхэлж байна. Аргагүй өтөлснийх биз. 90 нас хүрч байгаа хүн чинь муудалгүй л яах вэ гэж бодож сууна. Гэхдээ харааны шил байнга зүүхгүй. Зөвхөн сонин, ном зэрэг жижиг үсэгтэй зүйл уншихдаа л хэрэглэдэг. Сонсгол бол дажгүй ээ.
2023-05-09

Д.ЛАМЖАВ: Цэц, Дээд шүүх хоёрын эрх мэдлийг Үндсэн хуулиар биш, хожим ордны профессорууд салгана 

Сүүлчийнхээс нь хойш би Цэцэд мэдээлэл гаргаагүй. Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны блок схемийг хийж, бас мэдээлэл буюу хүсэлт гаргасан субъектээр нь ангилан, Цэцээр шийдвэрлэсэн маргааны статистикийг тооцоолж байснаас өөрийнхийг тусгайлан тоолсонгүй. Эдгээр нь нэлээд олон жилийн өмнө хийсэн ажил. Мэдээлэл бол нэхэмжлэл, тайлбараас эхлээд олон зүйлээс бүрддэг. Нэхэмжлэл гэдгийн цаана хамгийн товчоор хэлбэл, ямар хуулийн ямар заалт Үндсэн хуулийн ь заалтыг зөрчсөн гэж мэдээлэл гаргагч үзэж байгааг ойлгодог. 
2023-05-05

Б.АРВИНЗАЯА: Мэргэжлээрээ ажиллах хүсэл тээж ирсэн ч манайд хараахан хөгжөөгүй байна

Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд МУИС, ШУТИС-ийн багш, оюутнуудаас1000 хүнийг Японы их, дээдсургуульд суралцуулах “1000 инженер” төслийг 2014 оноос хэрэгжүүлж буй билээ. Уг төсөлд хамрагдаж, Японд инженер мэргэжил эзэмшээд ирсэн Б.Арвинзаяатай ярилцлаа.
2023-05-05

Т.Солонго-Уянга: Уулын хүйтэн хүрхрээнд орохдоо "Би чадахгүй нь" гээд уснаас гараад гүймээр санагдсан

"Монгол" уран сайхны кино нээлтээ хийгээд хэдхэн хонож буй хэдий ч кино шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, аазгайг нь хөдөлгөж, басхүү олон нийт амнаас ам дамжин ярьцгааж байна. Жүжигчин Б.Амарсайхан буюу "Холливүд" Амараа эл киног өөрөө найруулж, бас гол дүрд нь тоглосон. Номадиа пикчерс, ДДЭШ тв болон Гэр комплексын хамтын бүтээл “Монгол” кино олон улсын наадамд өрсөлдөхүйц хийцтэй болноос гадна,  жүжигчдийн багийн 90 хувь нь олны танил бус гэдэг нь эрхгүй анхаарал татна. Өнгөрсөн мягмар гарагт уран бүтээлийн баг сэтгүүлчдийг урьж, “Монгол” киноны талаараа ярилцлага мэдээлэл өгөхдөө бүтээлийг 100 хувь монгол залуусын ур ухаанаар боссон гэдгийг онцолсон билээ. Тус кинонд Сэрчмаа бүсгүй дүрийг бүтээсэн Т.Солонго-Уянгатай цөөн хором ярилцлаа. 
2023-05-04

С.ДОНДОВ: Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд төр хүндэтгэлгүй хандсан гэх гомдол ихэссэн 

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлаад хоёр жил орчмын хугацаа өнгөрсөн ч дорвитой хэрэгжүүлэхгүй байна. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн С.Дондовтой энэ талаар ярилцлаа. 
2023-05-04

О.СИЙЛЭГМАА: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг улсын төсөвт дарамт учруулахаар байна 

О.СИЙЛЭГМАА: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг улсын төсөвт дарамт учруулахаар байна 1997-2020 оны хооронд гадаадад магистр, докторт суралцсан 1947 хүнээс 1800-гийнх нь мэдээллийг ил болгосон. Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах хөтөлбөрт 421 хүн хамрагдсан байтал мөн тэдний нэрийг гүйцэд оруулаагүй. Засгийн газар хоорондын тэтгэлгээр суралцсан 700 гаруй хүний мэдээлэл бас байхгүй. Эдгээрийг бүрэн гүйцэд оруулахгүй байгаа нь тэнд (Боловсролын зээлийн сан) ажиллаж буй хүмүүсийн ашиг сонирхолтой холбоотой болов уу. Зээл, тэтгэлгийг давхцуулж олгохгүй гэсэн зохицуулалттай атал аль алинд нь хамрагдсан, тэр ч бүү хэл, үргэлжлүүлээд хоёр удаа зээл авчихсан 100 гаруй хүн бий. Өнгөрсөн хугацаанд олгосон зээл, тэтгэлгийн мэдээллийг ил болгосон гэх боловч ийм зөрчлүүдийг хянах боломж бүрдүүлэлгүй, заримыг нь санаатайгаар орхигдуулжээ. 
2023-05-04

Д.ДАГИЙМАА: Хэвлэлийн албад маш том төсөвтэй, бүтэцтэй, эрх мэдэлтэй болсон нь сэтгүүл зүйн салбарыг төвөгтэй байдалд оруулчихлаа

Жишээ нь, нэг сайтын сэтгүүлч зочид буудал руу орж лайв хийлээ. Өнөөх зочид буудлынхан Хэвлэлийн зөвлөлд гомдол гаргаад, улмаар сайт буруутай нь тогтоогдсон. Гэтэл үүний дараа тус сайтын хандалт нэмэгдлээ. Хэрэв Америкт мэдээллийн сайт ийм алдаа гаргавал шууд дампуурна. Бизнесийн байгууллагууд ийм сайттай хэзээ ч хамтарч ажиллахгүй. Гэтэл манайд эсрэгээрээ. Энэ нь хүлээн авагчдын боловсролтой шууд холбогдоно.
2023-05-02

О.ГАЛ-ОЧИР: Органик бүтээгдэхүүний хуульд дэвшилт технологиудыг үгүйсгэсэн заалт оруулсан нь харамсалтай

 “Эрүүл хүн, эрүүл хүнс” төрийн бус байгууллагын тэргүүн, хүнснийинженер О.Гал-ОчиртойОрганик бүтээгдэхүүнийтухайхуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон органик хүнснийталаар ярилцлаа. Тэрбээр “Төр бодлоготой, үйлдвэрлэгч хариуцлагатай, хэрэглэгч мэдлэгтэйбайж гэмээнэ хүнс аюулгүйбайна” гэж үздэг. 
2023-05-01

“Усанд сэлэгчид өөрийгөө ялан дийлэхийн тулд цаг хугацаатай уралддаг”

Үүнээс гадна улсынхаа насанд хүрэгчдийн 31 дэх удаагийн УАШТ-д дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртэж, “Fukuoka 2023” ДАШТ-д оролцохоор шалгарсан билээ. Ийм амжилт үзүүлж буй багш, шавь хоёрыг зочноор урилаа.
2023-05-01

Гоцлоочоос дэглээч хүрэх замд

Тайзан дээр харах, сонсох дуртай уран бүтээлч гэж байдаг. Гадаад үгийг тэр чигээр хэрэглэх нь загвар болсон өнөө үед фаворит уран бүтээлч юм даа. Тийм хүмүүсийн нэгээр ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч Д.Нацагдоржийг нэрлэнэ. Тус театр өнгөрсөн гуравдугаар сард анх удаа 32 хунтайгаар “Хунт нуур”-ыг тоглоход тэрбээр Ротбард буюу санаа муут хар шувуу болохдоо хунгуудыг хуйлруулж, үзэгчдийг эзэмдэн байхад нь уулзах юм шүү хэмээн онилсон юм. 
2023-05-01

Б.НАРАНГАРАВ: Хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын улсын 162 байцаагч харьяа агентлаг, аймаг, нийслэл, дүүрэгт томилогдсон

Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор ХНХЯ-ныхан барилга, зам, тээвэр, боловсруулах үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийхээр төлөвлөжээ. Мөн “Эрүүл, аюулгүй ажлын байр-Бидний суурь эрх” уриатай нэг сарын аяныг өдгөө улс даяар өрнүүлж байгаа юм. Тус яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Нарангаравтай энэ талаар ярилцлаа.
2023-04-28

Н.БЯМБАДОРЖ: Охиндоо зориулан 25 бүтээл гаргаж, интернэтэд байршууллаа

Охиндоо гурав, дөрөвхөн сартай байхаас нь хөгжим тоглож сонсгож ирсэн, хийсэн бичлэгээ олонд түгээдэг, өгөөмөр, өглөгч залууг ярилцлагад урьсан юм. Түүний нэр Н.Бямбадорж. ҮУИТ-ын үндэсний их найралд цохивор хөгжимчнөөр ажилладаг. Уулзах тухай бодож явтал чухал арга хэмжээн дээр таарав. Тэрбээр Ардын жүжигчин Ц.Батчулууны нэрэмжит, морин хуурт зориулсан жижиг хэлбэрийн бүтээлийн уралдаанд зохиол сойсноор шилдэг 14-т багтаж л дээ. “Ц.Батчулуун” сангийнхан тэр 14 бүтээлийг багтаасан ном хэвлүүлснээ хөгжмийн зохиолчдод өргөн барих үеэр залуу хөгжимчнийг бүтээн туурвих авьяастай болохыг мэдээд бүр ч олзуурхав. Тиймээс бид яриагаа энэ сэдвээс эхэлсэн юм.
2023-04-24

Л.СУМАТИ: Эрх баригчид ирэх сонгуулиар хатуу зүйлтэй нүүр тулахаар байна 

“Сант марал” сангийн “Улс төрийн барометр” ээлжит, шинэ судалгааны дүн гарчээ. Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаарх олон нийтийн санаа бодлын эл судалгааг 1995 оноос тасралтгүй хийж буй. Тус сангийн захирал Л.Суматитай ярилцлаа. 
2023-04-24

Д.СУМЪЯАБАЗАР: Хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хөрөнгийг нь хамгаалах, харилцан ашигтай байхад анхаарна

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхэд ихээхэн анхаарсан. Харин өдгөө эдийн засгийн хувьд үүссэн “гацаа”-г шийдэхээр тус форумыг зохион байгуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
2023-04-21

ФЕРНАНДО КАСАЛЬ БЕРТОА: Нэг нам дараалан эрх барьж байгаа нь улс төрийн эрх мэдлийг колоничилж буй үйл явц юм

-Монголын улс төрийн намууд шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахаа амлалаа. Амлалтаа биелүүлэхийн тулд юунд анхаарах ёстой талаар хэлэхгүй юү? 
2023-04-17