Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын “ӨЛӨН” дарга нарт хариуцлага тооцно уу, А.Ариунзаяа сайд аа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлага зах зээлийн үнэлгээ нь 50-60 мянган төгрөгийн өртөгтэй халуун хэмжигчийг 500 мянган төгрөгөөр худалдаж авчээ. Үүнийг нь ХНХЯ-наас гаргасан ажлын хэсгийнхэн шалгаж, үнэн болохыг тогтоов. Мөн 2020 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд IT-гийн тэмцээн зохиож, ялагчдад ивээн тэтгэгч байгууллагаас нотебүүк, принтер бэлэглэснийг тус газрын удирдлага өгөлгүй дундаас нь завшсан гэнэ.
2021-05-10