Б.Жавхлан: Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэлээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын тогтоолд өөрчлөлт орууллаа. Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсныг он дуустал тэглэх шийдвэрлэлээ.
Цаг үеийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар шуурхай шийдвэр гаргасан. Учир нь Зам тээврийн хөгжлийн яам болон Барилга хот байгуулалтын яамнаас цементийн хомсдол үүссэн асуудлаар бидэнд санал ирүүлсэн юм" гэх мэдээллийг өглөө.
2022-09-14
Улс төрчдийн “үнэгүй” амлалт
Ямар нэг асуудлыг сошиалаар сайтар сэвж, олон нийтийн анхаарлыг татаж чадаж гэмээнэ,улстөрчид сая нэг юм “үнэгүй олгоно, шийднэ” хэмээн ам гардаг.
2022-09-07